Ордны зурлага - Загас

Энэ долоо хоногт

01.14 - 01.21

Долоо хоногийн эхээр тантай уулзах хэн нэгэн нь таны бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ. Байгууллагадаа шилдэг нь бай. Түншлэгч, удирдлагатайгаа хийсэн харилцаа хэлэлцээгээ дахин хар. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд удирдлагаасаа дэмжлэг авна. Чухал асуудлаа хойшлуулах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр ойрынхоо хүмүүсийн нэгэнтэй нь маргаж болзошгүй. Бага зэрэг цочролын дараа бүх зүйл тайван болж гэрт тань ая тухтай тайван байдал ирнэ. Хамт олны ажил үйлс амжилттай байна. Сэтгэлийн хөдлөл, үйлдлээ хянаж бай. Хүнд ам гарч, биелэгдэхгүй юм бүү амла.

Энэ сард

Сарын эхээр загасны ордныхон албаны болон уран бүтээлийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ төлөвлөхөд таатай байх нь. Хосуудын дунд үл ойлголцох байдал хурцдана. Таны насан туршийн хайр гэж бодож байсан хүн тань бүхий л хүслийг минь биелүүл гэх шаардлагын мангас болон хувирч магадгүй. Мөн түр зуурын санхүүгийн хүндрэл гарч болзошгүй байна.Найз нөхдөөсөө материаллаг тусламж хүс. Зээл авахаас бүү ай. Ямар ч тохиолдолд эсэргүүцэл үзүүлэлгүйгээр хэрүүлээс гарахыг одод зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч хүч, тэнхээ, сэтгэл зүрхээ хямгад. Нэгийг өгч хоёр болгож авдгийг санаж яваарай. Харин сарын сүүлээр Гэнэтийн таатай мэдээ дуулж ч мэднэ. Ганц бие хүмүүсийн амьдралд нандин, ариун хайр дурлал ирж магад.

<< 2017 он, 01 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр