Ордны зурлага - Охин

Энэ долоо хоногт

05.26 - 06.01

Долоо хоногийн эхээр охиныхоны нийгмийн амьдрал сарних боловч танд тааламжит байдлыг авчирна. Өөрийхөө үзэл бодлыг бусдад тулгах тийм ч сайхан санаа бус үүний оронд тэдэнтэй ярилцан хэлэлцүүлэг өрнүүлээрэй. Гараг эрхэсийн сайн нөлөөллийн үр дүнгээр ихэнх ажил чинь амжилттай байх болно. Бизнесийн асуудлууд гэрээ хэлэцээрийг амжилттай шийдсэнээр таны цаашдын карер, албан тушаалд чинь сайнаар нөлөөлөх болно. Удирдах албан тушаалд очиход бэлтгэлтэй байгаарай. Оюутан сурагчид шалгалтандаа бэлдэх цаг гарга. Хянамгай хөрөнгө оруулалт нь үр дүнд хүрнэ. Шинээр уулзсан хүмүүсээс ирэх олон хандлагад болгоомжтой хандаарай.

 
 

Энэ сард

Сарын эхээр санхүүгээ чанга атган гамтай байгаарай. Танд хүчээ нөхөх шаардлага гарч байна. Зарим охиныхон үргэлж өөрийн үүрч чадахаас илүүг үүрдэг. Тиймээс өөрийнхөө үйлдэлдээ анхаарч , хамгийн чухал нэгийг сонго. Ямар ч ажил хийсэн удаан болгоомжтой байхаа бүү март. Учир нь осол аваарт өртөх магадлалтай. Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо соргог бөгөөд анзаарамтгай байх хэрэгтэй. Сарын дундуур оюутнууд ч бас хилийн чанадад сайн дурын ажилтнаар явах ажилд бүртгүүлж магадгүй. Эндээс таны нэр хүнд, ажил мэргэжил чинь өсөх боломж гарч ирнэ. Охиныхон нууцыг чанд хадгалдаг ч найз нөхөд тань таныг туршин хов жив тараасан гэж гүтгэж магадгүй. Өршөөл бол асуудлыг шийдэх хамгийн том эерэг арга юм. Харин сарын сүүлээр гараг эрхэсийн сайн нөлөөллийн үр дүнгээр ихэнх ажил чинь амжилттай байх болно. Удирдах албан тушаалд очиход бэлтгэлтэй байгаарай.

<< 2019 он, 05 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр