Ордны зурлага - Хонь

Энэ долоо хоногт

01.14 - 01.21

Долоо хоногийн эхээр ихэнх хониныхон ганцаараа амар тайван байх нам жим байхыг чухалчилна. Өөрийн хамгийн нууц мөрөөдөл төлөвлөгөөгөө бусдаас нуу. Сүүлийн үед үүссэн асуудлыг шийдэхэд тус болох мөнгөн орлого бий болно. Өөрийгөө удирдаж зоригтой байхыг одод зөвлөж байна. Хижээл насны эмэгтэйчүүдийн бие лагшин муудах талтай байгаа бол долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тогтворгүйтэж, гутарна. Эрүүл мэнд болон өөрөө өөртөө үнэнч үлдэхийн тулд юу хийх талаар сайн бод.

Энэ сард

Сарын эхээр хувийн харилцаа чинь бодсон шиг чинь сайн болж өгөхгүй таны нэр хүндэд халдаж магадгүй бөгөөд та ер бусын саруул ухаанаараа хэний зүгээс ийм оролдлого хийгээд байгааг олж мэд. Авсан үүргээсээ эргэж буцах нь таны нэр хүндэд гарз авчирна. Гэр бүлтэйгээ амрах нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд тохиромжтой үе. Сарын дундуур сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Таныг хуурч, мэхэлж болзошгүй. Хижээл насны эмэгтэйчүүдийн бие лагшин муудах талтай байна. Ажлын чухал бичиг баримттай болгоомжтой харьц. Харин сарын сүүлээр амьдралынхаа ямар нэг зүйлийг өөрчлөх хүсэл төрнө. Гэвч бүү яар. Эртний зүрх сэтгэл эзэмдэж байсан хайр тань сэргэж болзошгүй. Замдаа байгаа саад тотгорыг харахгүй байхыг одод зөвлөж байна.

<< 2017 он, 01 сар >>

  • - Билгийн тоолол
  • Д - Дашнямтай өдөр
  • Б - Балжиннямтай өдөр
  • T - Тэрсүүд өдөр
  • Х - Модон хохимой өдөр