65 настай залилангийн хэрэгтэн эмээ 12 жилийн дараа баригдлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 16-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан 65 настай эмэгтэй 13 жилийн өмнө иргэдийн орон байр болоод ломбарднаас эд зүйлс залилсан хэргээр тухайн үедээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байжээ. Бүртгэлтэй хаяган дээрээ байдаггүйгээс гадна 12 жил эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэйг өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлаж байхад нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид баривчилсан байна.

Тэрээр хүүхдүүдтэйгээ залилан хийж олон хүнд эд материалын хохирол учруулсан байжээ. Тухайлбал, 4 хүнийг тухайн үеийн ханшаар 6-7 мянган ам.доллараар байрыг нь ломбарданд тавиулаад өндөр хүүтэй өсгөж өгнө хэмээн залилан авсан байна. Нийт хохирол нь 21 мянган доллар болж байгаа ч хохирогчид одоо ийм мөнгөөр байр байтугай хашаа байшин ч авч дийлэхгүй болж байгаа юм. 

Одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс сэжигтнээр татан шалгаж байгаа бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй тул нийт хэчнээн төгрөгийн хохирол бусдад учруулсныг нарийвчлан гаргах боломжгүй байна. Учир нь 12 жилийн өмнөх хэрэг учраас хуучин хэргийг дахин судалж үзэх асуудал гарч байгаа юм. Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан эмээ баригдах хүртлээ ямар ч иргэний бүртгэлд хамрагдаагүй, сонгуульд оролцоогүй Хан-Уул дүүрэгт амьдарч байсан байна. 

Тухайн үед Эрүүгийн хуулийн 127-р зүйлийн дөрөвт зааснаар бусдыг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж байсан бол одоо дээрээс нь оргон зугтсан гэсэн зүйл анги нэмэгдэх аж.

Х.Хулан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.