
Европын хувцас загварын хамгийн том цахим дэлгүүр болох Zalando сайтын гүйцэтгэх захирал Рубин Риттер "эхнэртээ ажил мэргэжлээрээ өсөн дэвжих боломж олгохын тулд" албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.
Тэрээр Zalando сайтын гүйцэтгэх захирлаар 2010 оноос хойш ажиллаж байгаа ба компанийн стратеги, санхүү, менежментийн багийн 3-талт харилцааг тус тус хариуцаж байжээ. Берлинд төвтэй Zalando компани нь 12 жилийн өмнө байгуулагдаж байсан ба өнөөдөр тус цахим дэлгүүр нь 36 сая хэрэглэгчтэй болж өргөжжээ. Өнгөрсөн улиралд л гэхэд тус цахим дэлгүүр 1.85 тэрбум еврогийн орлоготой ажиллажээ.
Дэлхийн 17 улсад үйл ажиллагаагаа явуулдаг тус дэлгүүр нь хувцаснаас гадна гоёл чимэглэл, гоо сайхны бараа бүтээгдэхүүн мөн борлуулдаг байна. Гэрээний дагуу Рубин Риттер 2023 оны сүүл хүртэл Zalando компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах байсан ч тэрээр эхнэртэйгээ ярилцан эхнэрийнх нь ажил мэргэжлийнхээ дагуу өсч хөгжих нь илүү чухал гэдэг дээр санал нэгдсэн байна. Р.Риттерийн ярьснаар тэрээр гэр бүлдээ илүү их цагийг зарцуулахыг хүссэн аж.
Эх сурвалж: bbc
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.