
ӨНДГӨВЧНИЙ УЙЛАНХАЙ
Өндгөвчний уйланхай гэдэг нь өндгөвчин дотор эсвэл гадна талд нь байрласан шингэн зүйлээр дүүрсэн уутанцар хэлбэрийн зүйл юм. Энэ нь өндгөвчний үйл ажиллагааны хямралаас ихэвчлэн үүсдэг.
Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно.
1. Фоликулын уйланхай
Энэ нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог
2. Дермойд уйланхай
Дермойд уйланхай нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог, шинж тэмдэг бараг илэрдэггүй жирэмсний эрт хугацаанд цөөнгүй тохиолддог. Энэ нь үр хөврөлийн эдээс гаралтай уйланхай бөгөөд дотроо үс, шүд, яс, мөгөөрсний эд болон тослог агууламжтай байдаг. Энэ уйланхай нь 15- 16 см хүртэл томорч болдог.
3. Эндометройд уйланхай
Энэ уйланхай нь умайн салстын эдээс гаралтай. Онцлог шинж нь эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, биений юмны хэмжээ ихсэх шинж илэрнэ. Уйланхайны доторхи агууламж нь өтгөн шокаладан бор өнгөтэй шингэн байдаг.
Шалтгаан :
Сар болгон эмэгтэйн нэг өндгөвчинд уйланхай үүсч сарын тэмдгийн дунд үе болоход уйланхай хагарч өндгөн эс боловсорч гардаг. Өндгөвчний энэ үйл ажиллагаа алдагдалтай үед уйланхай хагарахгүй хадгалагдан үлддэг
Шинж тэмдэг :
Биений юм өвдөлттэй ирэх
Хэвлийн доод хэсгээр өвдөх
Биений юмны мөчлөг алдагдах (их хэмжээтэй ирэх, ирэхгүй байх г.м)
Хэрэв уйланхай мушгирах, дотроо хагарвал хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухай оргих
Зарим эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Тэгэхээр уйланхайтай бол тэрнийгээ яг аль төрлийнх вэ гэдгийг нь ялгуулах хэрэгтэй тэгэхийн тулд сарын тэмдэгийн 2 - 4 дэх хоногт давтан эход харуулах шаардлагатай.
Эх сурвалж: @Эхо-ны эмч зөвлөж байна
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.