Дижиталын Эркагийн “Хайр”

Twitter Print
2014 оны 06-р сар 16-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Охид бүсгүйчүүдийн хайрыг булаасан дуучин Эрдэнэбилэг буюу Дижитал хамтлагийн Эрка ганцаарчилсан уран бүтээл хийсээр багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт хөл бөмбөгийн тэмцээн эхэлдэг өдөр “Хайр” дуундаа клип хийлгэхээр зураг авалтынхаа ажилд яваад ирсэн байна.

Шинэлэг санаа, жүжигчдийн ур чадвар гээд видео болгоноороо үзэгчдийг байлдан дагуулж хит дуунуудын нэг болж чаддаг нь Эркагийн чадварлаг уран бүтээлч гэдгийг илтгэх мэт. Цаг хугацааны байдлаар хайртай хосууд хэрхэн бие биедээ дурлаж, хайрладгийг харуулсан түүний шинэхэн клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. 

Х.Хулан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.