"Хувьсал"-ын бүсгүйчүүд "Awards"-ын шагналыг түүв

Twitter Print
2014 оны 06-р сар 16-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

“Хувьсал” продакшны жүжигчин СТА А.Ганчимэг чадварлаг жүжигчдийн нэг билээ. Тэрбээр “Хэцүү анги”, “ Халуун сэтгэл ”, “Хуваарьгүй нислэг”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан.

Тэрээр театрынхаа ажлаас чөлөөлөгдөж, “Хувьсал” продакшнаар овоглодог болоод багагүй цаг хугацааг өнгөрүүлсэн. Улмаар жүжигчин МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг эгч нартайгаа уран бүтээл туурвиж амжилт бүтээлээр дүүрэн яваа. Тэдний анхны  дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК дэлгэцээр гарсан даруйдаа үзэгчдээс багагүй магтаал сонсож, залуу жүжигчин А.Ганчимэг тус киноныхоо нээлтэд СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт болсон Монголын киноны уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг "Mongolian Academy awards"-аас "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино нь "Шилдэг хөрөнгө оруулалт", МУГЖ  У.Уранчимэг "Шилдэг эмэгтэй гол дүр", МУСТА  А.Ганчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр" гэсэн шагналуудыг тус тус хүртжээ.

Эхний киногоороо ийм том амжилт үзүүлсэн "Хувьсал"-ын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

Г.Ганчимэг

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.