Австралийн эрдэмтэд коронавирусын вакцин зохион бүтээхэд нэг алхам ойртлоо

Twitter Print
2020 оны 01-р сар 29-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Австралийн Мельбурнд байрлах Питер Доэртигийн нэрэмжит Халдварт өвчин, Дархлаа судлалын институтын эрдэмтдийн баг Хятадад дэгдээд буй коронавирусыг лабораторийн нөхцөлд гарган авч чаджээ.

Эрдэмтэд коронавирусын халдвар авсан өвчтнөөс гарган авсан вирусын сорьцыг ДЭМБ болон бусад улс орнуудын лабораториуд руу илгээхээ мэдэгджээ. Коронавирусыг лабораторийн түвшинд гаргаж авч чадсанаар тус вирусыг шинжлэх, оношлох бүх төрлийн оношлуурыг бүтээх, уг вирусын мэдрэг чанар, онцлог чанарыг тодорхойлох өндөр ач холбогдолтой бөгөөд уг вирусын сорьцыг ашиглан вирусыг нууц үед нь илрүүлэх, цаашлаад уг вирусын эсрэг вакцин бүтээхэд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байгаа аж.

Хятадын төв хэсэг байрлах Ухань хотод 12-р сарын сүүлээр дэгдсэн коронавирусын шинэ төрлийн вирусын халдварыг авсан иргэдийн тоо 5974-д хүрээд байгаа ба уг халдварын улмаас 106 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Nine news Australia

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.