BALLON D'OR: Карим Бензема анх удаа Дэлхийн хөлбөмбөгийн шилдэг тоглогчийн шагнал хүртлээ

Twitter Print
2022 оны 10-р сар 18-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Реал Мадрид болон Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема оны шилдэг хөл бөмбөгчид олгодог Ballon d'Or-ыг анх удаагаа хүртлээ.

Бензема 2021-22 оны улиралд Реалыг Аваргуудын лиг болон Ла лигт түрүүлэхэд тусалж, 46 тоглолтод 44 гоол оруулсан билээ.

Өмнөх 13 удаагийн уг шагналын долоог нь Лионель Месси, тавыг нь Криштиану Роналду хүртэж байжээ.

Харин 2021-2022 оны улиралд Ливерпүүлд байсан Байерн Мюнхений Садио Мане, Манчестер Ситигийн Кевин Де Брёйны урд хоёрдугаар байранд жагсжээ.

2022 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинд олгодог Алтан бөмбөгийг Барселона клубын Алексиа Путельяс хоёр жил дараалан хүртлээ.

Английн шигшээ багтайгаа Евро 2022 тэмцээнд түрүүлсэн. Арсеналын довтлогч Бет Мид хоёрдугаар байрт орсон байна. Ёслолын ажиллагаанд зургаан нэр дэвшигч өрсөлдсөн Премьер лигийн аварга Манчестер Сити Ливерпүүлийн өмнө бичигдэж өнгөрсөн улирлын шилдэг багаар нэрлэгдлээ.

Ballon d'Or-ыг өмнөх улиралд үзүүлсэн амжилтаар нь харгалзан үзэж шилдэг хөл бөмбөгчид олгодог. Тэрээр 1998 оноос хойш энэ шагналыг хүртсэн анхны Франц тамирчин боллоо.

Парист болсон ёслолын Ballon d'Or-ын цомыг Франц F1-ийн нисгэгч Эстебан Окон уралдааны машинаар Theatre du Chatelet-д авчирчээ. Бензема бол 1998 онд Зинедин Зиданаас хойш нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Франц тамирчин болжээ.

Зидан тус арга хэмжээнд Бенземад нэр хүндтэй шагналыг нь гардуулан өгчээ. Тэрбээр шагналаа аваад "Миний өмнө байгаа энэ шагнал надад үнэхээр бахархах сэтгэгдэл төрүүлж байна. Хүүхэд насны минь мөрөөдөл энэ шагнал байсан. Би өдийг хүртэл хэзээ ч бууж өгөөгүй. Бүх зүйл боломжтой. Энэ хүртэл аялсандаа үнэхээр их бахархаж байна. Гэхдээ энэ бүх зүйл амаргүй байлаа. Манай гэр бүлийнхэнд ч хэцүү үе их тохиосон."гэлээ.

2009 оноос хойш Реал Мадридад хүчин зүтгэж буй 34 настай тэрээр арван нэгдүгээр сарын 20-нд Катарт эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багийнхаа төлөө гол тоглогч нь байна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Ballon d'Or-ын эзнийг тодруулахад дэлхийн өнцөг булан бүрээс 100 сэтгүүлч санал өгдөг билээ. Харин 5 удаа энэ шагналыг хүртсэн Роналду 20-р байранд жагсжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.