Жак Ма коронавирусын вакциныг гаргаж авах ажилд 14.4 сая ам.доллар хандивлажээ

Twitter Print
2020 оны 01-р сар 30-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Хятадын цахим худалдааны Alibaba компанийг үүсгэн байгуулагч Жак Ма өөрийн Jack Ma Foundation сангаар дамжуулан Хятадын Ухань хотод дэгдээд буй коронавирусын шинэ төрлийн вирусын халдварын эсрэг вакцин гаргах ажилд 100 сая юань буюу 14.4 сая ам. долларыг хандивлажээ.

Jack Ma Foundation сан нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ дээрх 100 сая юанийн 40 сая нь коронавирусын эсрэг вакциныг гаргаж авахаар ажиллаж буй Хятадын төрийн өмчит судалгаа шинжилгээний төвд зориулагдана гэдгийг онцолжээ. Харин үлдсэн 60 саяыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар авсан иргэдийг эмчлэх ажилд зориулна гэдгийг дурдсан байна.

Өнгөрсөн бямба гарагт Alibaba компанийн зүгээс коронавирусын халдварын голомт болсон Хубэй мужийн эмнэлгүүдийг эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 1 тэрбум юань буюу 144 сая ам. долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.