Чингис хаан Гранпри тэмцээнд 250 сая төгрөг Засгийн газраас төсөвлөжээ

2014 оны 06-р сар 16-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу долдугаар сарын эхний 7 хоногт жүдо бөхийн "Чингис хаан гранпри" тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус тэмцээнд одоогийн байдлаар 20 орон оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тус тэмцээн долдугаар сарын 4-6-ны хооронд болох юм.

Тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ давуу эрхээр нэг жинд 4 буюу нийт 54 тамирчин хүч үзэх юм байна. Чансаагаараа дэлхийд дээгүүрч бичигддэг Япон, БНСУ, БНАСУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Чех, Польш, Бразил зэрэг орнуудаас тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна. 

Ийнхүү Дэлхийн олимпийн эрхийн цуврал тэмцээн үргэлжилсээр "Чингис хаан Гранпри" тэмцээний дараа ирэх сарын 12, 13-нд ОХУ-ын Тумин хотноо мөн Гранпри тэмцээн болох аж.

Түүнчлэн эдгээр Гранпри тэмцээнүүдийн хамгийн өндөр нь 300 оноо болох юм байна. Тодруулбал, Гранпри тэмцээний түрүүлсэн тамирчин 300 оноо авч, мөнгөн медаль авсан тамирчин 180, хүрэл 120, 5-р байранд орсон тамирчин 40 оноо өгдөг Олимпийн өндөр оноо шаарддаг тэмцээнүүдийн нэг юм байна. 

Чингис хаан гранпри тэмцээнд оролцох Монголын баг тамирчдаас энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний баг бүрэлдэхүүнийг сонгоно. Харин тус тэмцээнд Монгол Улсын Засгийн газраас 250 сая төгрөг төсөвлөжээ.

 

Х.Эрдэнэсолонго

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.