
66 настай Нгози Оконжо-Ивеала Дэлхийн Худалдааны Байгууллагын ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болсон байна.
Өнгөрсөн даваа гарагт Дэлхийн Худалдааны Байгууллагын ерөнхий зөвлөл Нгози Оконжо-Ивеалаг тус байгууллагын ерөнхий захирлаар томилсон ба тэрээр тус байгууллагыг удирдах анхны эмэгтэй мөн анхны Африк гаралтай хүн болж байгаа аж. Оконжо-Ивеала ирэх сарын 1-нээс 2025 оны 8-р сарын 31 хүртэл Дэлхийн Худалдааны Байгууллагыг удирдах юм.
Оконжо-Ивеала 1954 онд Нигерийн Огваши-Уку хотод төрсөн ба Нигерийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайд болон Дэлхийн банкны захирлаар ажиллаж байсан туршлагатай ба тэрээр Дэлхийн вакцин болон дархлаажуулалтын холбоо, Standard Chartered Bank болон Твиттер зэрэг компаниудын удирдах зөвлөлийн гишүүн аж.
Эх сурвалж: 1prime.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Бурхан
(103.9.89.18) 2019-12-05 11:10Ингээд хариуцлага тооцоод эхлэвэл сайн байна.
Хариулах