Дэлхийн бүх зөгий устах юм бол дэлхий дээрх амьдрал ердөө 4 жилийн дотор устаж алга болно гэсэн эрдэмтдийн судалгаа байна

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Бяцхан ажилчин зөгий дунджаар 40 орчим хоног идэвхтэй амьдардаг гэнэ. Энэ хугацаандаа амны халбага төдий бал цуглуулж чаддаг аж. Хэрвээ та бал хэрэглэдэг бол энэ бяцхан ажилсаг шавьжийг хайрлах хэрэгтэй. Хэрэглэдэггүй байсан ч бас хайрла. Учир нь тэд бол байгалийн экосистемд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн бүх зөгий устах юм бол дэлхий дээрх амьдрал ердөө 4 жилийн дотор устаж алга болно гэсэн эрдэмтдийн судалгаа үүнийг батална. Тэдэнгүйгээр ихэнх ургамал, жимс ногоо, үр жимсээ өгөх боломжгүй болно.

Тэдэнд бид тусалж чадахгүй гэхэд ядаж хор хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэрт чинь ороод ирсэн байвал гэмтээлгүй цонх хаалгаа нээгээд гаргаад явуулах хэрэгтэй хөөрхийг. Бас тарьж буй мод ургамалдаа аль болох хүчтэй химийн хор, бордоо хэрэглэхээс зайлсхийж, шаардлагатай бол хор багатай, эсвэл эко бордоо хэрэглэж, ургамалдаа хэрэглэх, хор, дайжуулагчийг гэрийн нөхцөлд өөрсдөө эко байдлаар хийж байх хэрэгтэй. Энэ нь цаашлаад бидний эрүүл мэндэд шууд нөлөөтэйг хэлэх юун.

Нэг чухал зүйл бол зөгийнүүд хавраас эхлэн идэвхтэй амьдрах хугацаандаа ус их хэрэглэдэг.

Тэгэхээр тэдэнд зориулж хавтгай ёроолтой тавганд ус хийгээд цонхны тавцан дээр ч юмуу тавиад орхиж байвал тун зүгээр. Эсвэл хавтгай банз модон дээр гүн биш урт, мурилзсан хэлбэртэй ховил гаргаад түүгээрээ ус дусах хэмжээнд ундааны сав зэргийг жижигхэн цоолоод орхивол бяцхан зөгийнүүдэд цангаагаа тайлах сайхан горхи болно. Харахад өчүүхэн шавьж боловч том үүрэг хүлээдэг шүү тэд чинь...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.