Наадмаар 5 хоног амарна

Twitter Print
2014 оны 06-р сар 15-нд 20:39 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар бүх нийтээр 3 биш 5 хоног амрахаар шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр  бөгөөд улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэж, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа гэсэн төрлөөр нааддаг уламжлалтай. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг монголчуудын өргөн дэлгэр баяр наадам юм.

Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.