Украины Ерөнхийлөгч шинэ рекорд тогтоожээ

Twitter Print
2019 оны 10-р сар 12-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Украины шинэ Ерөнхийлөгч 41 настай Володимир Зеленский энэ сарын 10-нд Киев хотод сэтгүүлчидтэй уулзалт хийсэн бөгөөд энэ уулзалт бүхэл бүтэн 12 цаг гаруй хугацаанд үргэлжилжээ.  

Ингэснээр тэрбээр хамгийн урт хугацаанд хэвлэлийнхэнтэй уулзалт хийсэн Ерөнхийлөгч гэх шинэ рекорд тогтоосон байна.  В.Зеленский Украины Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангаргаа өргөснөөс хойшхи анхны томоохон хэвлэлийн хурал нь энэ болсон юм. Тэрбээр үүнийг гайхан хүлээн авсан ч, даруу загнаж, амжилтаа тэмдэглэхээс татгалзсан гэнэ. Өмнө нь Беларусын Ерөнхийлөгч Александер Лукашенко долоон цаг гаруй хугацаанд хэвлэлийн бага хурал хийж, дэлхийн рекордыг эзэмшиж байжээ.

Хошин урлагийн жүжигчнээр ажиллаж байсан В.Зеленский өөрийн ур чадвараа олон улсын нийгэмлэгт хараахан харуулж амжаагүй байгаа. Гэсэн ч, уг хэвлэлийн бага хуралд маш олон гадны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож түүнээс сонирхсон асуултдаа хариулт авчээ.

Эх сурвалж: AFPBB

Г.Ананд 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.