Оросын сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудков Украин руу зугтжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудковт Кремльд ойр ажилладаг хүмүүсээс ОХУ-аас явахгүй бол эрх баригчид түүнийг баривчилна гэж анхааруулга ирсэнтэй холбоотойгоор Украин руу зугтжээ.

Оросын Думын гишүүн асан 41 настай Дмитрий Гудковыг өнгөрсөн мягмар гарагт түрээсийн байрныхаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр баривчилжээ. Д. Гудковын хувьд буруугүй гэдгээ мэдэгдсэн юм.

Түүнийг батлан даалтанд гаргасан ч тэрээр эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн хэвээр байгаа аж. ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйтай ойр ажиллаж байсан улс төрчдийн дийлэнх нь ОХУ-ын эрх баригчдын сөрөг хүчнийхний эсрэг явуулж буй ажиллагаатай холбоотойгоор эх орноосоо дүрвэсэн билээ.

Дмитрий Гудковын хэлж байгаагаар түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татсан нь ирэх 9-р сард болох парламентын сонгуульд өрсөлдүүлэхгүй байх оролдлого аж. Тэрээр Telegram дахь өөрийн хуудсандаа, "Би одоо Киев рүү явж байна.

Тэнд төлөвлөгдсөн олон тооны уулзалтууд болон телевизийн нэвтрүүлгүүд байгаа. Ерөнхийлөгчтэй ойр хэд хэдэн эх сурвалж надад Оросоос явахгүй бол эрх баригчид надад тохоод буй хуурамч хэргийг ашиглан намайг баривчилна гэж хэлсэн." гэж бичжээ.

Кремлийн зүгээс Дмитрий Гудковыг баривчилсан явдал нь улс төртэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/kremlin-critic-gudkov-leaves-russia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.