
Эцэг, эх бид нарын гаргаж буй нийтлэг алдаа:
Ойлгуулахыг хүсдэг боловч өөрөө ойлгохыг ч оролдохгүй байх.
Өмнөөс нь төсөөлөн бодохоо зогсоо! Мөнгө олдоно хүүхдээ хүмүүжүүлэх цаг хугацаа, хамтдаа өнгөрүүлсэн тэр дурсамж танд дахин олдохгүй.
Хүүхэддээ зөв зөвлөгөө өгч чаддаг боловч хэрэгжүүлэхэд нь үлгэрлэж, дадал зуршил болгож дасгалжуулахыг орхигдуулдаг
Хүүхдээ сонсож чаддаггүй учир хүүхэд нь өсвөр насанд ирмэгц эцэг эхээ сонсож чаддаггүй.
Та ямар байшин барьж байгаа биш хүүхдийнхээ хүмүүжлийг, ирээдүйг барьж бий болгож байна мөнгөнөөс гадна бүтэн анхаарал, оролцоо, халамжаа бүү орхигдуул.
Бусдад ашиг орлого өгч тоглолт үзэхэд цаг, мөнгө зарцуулж чаддаг боловч хүүхдийнхээ ирээдүйн амьдралд бахархан алга ташихын төлөө хүүхэд хүмүүжлийн сургалтад сууж чаддаггүй. Хүүхдүүдийнхээ нас насны онцлогийг, гаргах зан байдлыг ч мэдэхгүй байж "би мэдэж байна" гэдэг хэнд ч хэрэггүй хэт бардам зангаа хаях хэрэгтэй.
Загасыг модонд авир гэж шаардах буюу хүүхдээ өөр хэн нэгэн хүүхэдтэй харьцуулах. Битгий таны хүүхэд хангалттай энэ дарамтыг олон газраас авч байгаа. Ядаж та түүнийг ингэж бүү зовоо.
Бульдозер шиг Бүх асуудлыг нь өмнөөс нь шийдэх, бирд шиг хүссэн бүхнийг нь авч өгч Би төвтэй өсгөх.
Хүүхдийнхээ амьдралаар өөрийн мөрөөдлийг нөхөхийг оролдох.
Мэргэжил сонголтын хувьд та түүнд санал болгож болно харин тулгаж болохгүй.
Багшийг дэмжиж ажилдаггүй. Цэцэрлэгт ч, сургуульд ч багшийг дэмжих таны дэмжлэг, оролцоо нэн хэрэгтэй.
Хүүхдийнхээ дэргэд өөрийн сөрөг зан араншин, үг хэллэг, биеийн хэлэмжээ удирдах талаар боддог боловч тэсэж чаддагүй аймшигтай муугаар үлгэрлэдэг. Хүүхэд шиг аашилахаа Зогсооцгооё.
Жич: Өөрөө өөрийгөө шалгах, амьдрал руугаа дахин нэг өнгийн харах боломж олгохыг эцэг эхээс хүсье.
Гүрбазарын Наранбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.