Хурц нарнаас арьсаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Зуны хурц нарнаас арьсаа хамгаалж, борлож, сэвхтэхгvй байх амаргvй. Оройдоо  өөртөө ердөө 20 минут зарцуулахад л арьсаа хэрхэн цайрахыг мэдрэх болно. Нимбэгний шvvс, шинэхэн өргөст хэмх, гvзээлзгэнэ, улаан лууван, сvv, тараг байхад хангалттай.

•Цайны халбага нимбэгийн шvvсийг өргөст хэмхний шүүстэй хольж хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчаарай.

• Гүзээлзгэнийг няцалж 15 минут бигнүүр тавиарай.

• Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж арьсаа арчвал цайрахын зэрэгцээ зөөлөрч булбарай зөөлөн болно.

• Улаан лууванг үрж жижиглээд нэг хоолны халбага ургамлын тос нэмж 20 минут бигнүүр тавиарай. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй.

• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувин устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арч.

• Иссэн таргаар бигнүүр тавиарай. Эдгээр бэлдмэл, бигнүүрийг долоо хоногт 2-3 удаа тавибал таны арьс дорхноо цайрна.  Гэхдээ өнжөөд нэг удаа тэжээлийн бигнүүр тавиарай.

Арьс хэт хуурайшихаас сэргийлэхийн тулд нүүрээ сайтар цэвэрлээд, содтой юм уу, нимбэгтэй усаар сард нэг удаа утаж заншаарай.

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.