Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат болж магадгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 14-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд Ш.Түвдэндорж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байсан билээ. Тэгвэл түүний хариуцаж байсан Хууль зүйн байнгын хорооны даргын ажлыг хэн хаших вэ гэдэг асуудал улс төрийн анхаарал татах сэдэв болоод байна. Харин Төрийн ордонд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг томилуулахаар  зүтгэж  эхэлсэн гэх бор шувуу нисч эхэллээ. Д.Ганбатын хувьд  инженер мэргэжилтэй Баянхонгор аймгаас нэр дэвшиж Их Хурлын гишүүн болсон нэгэн.

Үүнээс үзэхэд Ардчилсан нам номхон тэмээг ноолоход амар гэгчээр  мэргэжлийн байнгын хороогоо мэргэжлийн бус хүнээр удирдуулахаар болсон бололтой. Энэ нь  цаанаа өөр сонирхолтой ч байж мэдэх юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.