Далай аварга цолыг хаслаа

Twitter Print
2014 оны 06-р сар 14-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2013 онд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар "монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна" хэмээн Далай аварга цолыг хасан, Үндэсний баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар наадмын өмнөхөн батлуулсан ч Монгол улсын ерөнхийлөгч “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээж, энэ үндэслэлээр уг хуулинд бүхэлд нь хориг тавьсан юм.

Гэсэн ч энэ оны эхэнд буюу 2014 оны нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд ерөнхийлөгчөөр хориг тавиулсан хуулийн төслөө УИХ-д дахин өргөн барьсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гочигдорж хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг бусад гишүүд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон.

Тэгвэл өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу “Далай аварга” цолыг хасах эсэх асуудлыг хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар хуулийн төсөл дэмжигдлээ.

Тиймээс Далай аварга цол Үндэсний бөхийн цол чимэгнээс хасагдаж байгаа бөгөөд наадмын өмнө зарим бөхчүүдийн цол эрэмбэнд багагүй өөрчлөлт орох нь бололтой.

2004 онд далай аварга цолыг үндэсний бөхөд оруулж ирж анхны далай аваргаар Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Сүхбат 2004 онд гурав дахь удаагаа түрүүлж авч байсан билээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.