Шахмал түлшнээс найрлагад нь тусгагдаагүй химийн нэгдэл илэрчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Сайжруулсан шахмал түлш хэрэглээд угаарын хийнд хордож нас барсан хүний тоо тав хүрэхгүй хоногийн хугацаанд тав болж, хордсон иргэдийн тоо аль хэдийнэ 50 давсан.

Нийслэлийн онцгой комисс энэ асуудлаар шуурхай хуралдаж, хордсон иргэдийн хэрэглэсэн нүүрсийг гурван лабораторид шинжлүүлсэн ч, хэвийн гэсэн дүгнэлт гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Мөн гадны улсад шахмал түлшийг шинжлүүлэхээр явуулсан гэдгээ онцолж байсан юм.

Тэгвэл Хүнд аж үйлдвэрийн Үндэсний зөвлөлийн тэргүүн инженер Ц.Бээжингийн түлшний найрлагыг судлуулахаар ОХУ-ын лабораторид илгээсэн шинжилгээний хариу өчигдөр гарсан байна. Тодруулбал, шинжлүүлсэн түлшнээс “Тавантолгой түлш” ХХК-ийн найрлагад тусгагдаагүй химийн нэгдэл илэрчээ. 

Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “2019.10.05-ны өдрийн 20.46 минутад Хордлогын төвийн Зөвлөх эмч Анагаах ухааны доктор Юндэн эмч надаас Шахмал түлшний найрлагыг хүссэн юм. Даанч тэр үед надад Шахмал түлшний химийн найрлагын мэдээлэл байгаагүй тул тэр дор нь Нийслэлийн онцгой комисст хэлэх нь зүйтэй юм байна гэж бодоод яаран гарч Хотын захиргаан дээр хуралдаж байсан Нийслэлийн онцгой комиссын хуралд очиж гуйж ороод 21.30 цагын үед хурлын төгсгөлд дээрхи Юндэн эмчийн Хүсэлтийг хуралд оролцогч 30 шахам хүнд дамжуулж хэлсэн. Хурлыг хотын дарга Амарсайхан даргалсан. Тэр даруй С.Амарсайхан дарга үүрэг өгч Шахмал түлшний найрлагыг Юндэн эмчид өгсөн байна лээ.

Гэвч найрлага дутуу мэдээлэгдсэн учраас Юндэн эмч яг тохирох оношыг тогтоож тохирох эмчилгээг хийж амжилгүй бас нэг хүн эрсэдчих шиг боллоо. Гурав хоногийн өмнө ОХУ ын дэлхийд тэргүүлэх лабораторын шинжилгээнд миний хувиараа явуулсан ШАХМАЛ ТҮЛШНИЙ шинжилгээний эхний дүгнэлтүүд 2019.10.07-ны үдээс хойш надад ирсэн тул уг дүгнэлтийг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр өмнө нь Тавантолгой түлш ХХК ийн зүгээс доктор Юндэн гуайд гарган өгсөн найрлагад тусгагдаагүй өөр химийн нэгдлүүдийг  01.55 минутад эцсийн байдлаар баталгаажуулан олж тогтоолоо. Үүнийгээ Хордлогын төвийн Зөвлөх эмч Доктор Юндэн эмч болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мессежээр илгээлээ.

Ингэснээр уг шахмал түлшний угаарт хордсон иргэдийн хордлогын оношыг зөв тогтоож , уг хордлогыг эмчлэх эмчилгээний тохирсон арга аргачлалыг боловсруулж эмчилж дараа дараагын болзошгүй хордлогуудыг урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой болох ач холбогдолтой юм.  Өчүүхэн миний нойр хоолоо хугаслан байж сэтгэл оюунаа дайчлан ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн энэ ажил маань олон олон монголчуудад маань тус дэм болно гэдэгт итгэл дүүрэн байна. Шуурхай хамтран ажилласан Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлийн удирдлагадаа маш их баярлалаа” хэмээжээ.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (202.21.108.144) 2019-10-13 22:29
      • 0
      • 0

      Чухам ямар бодис юм болдоо. Түүнийг нь зарлахгүй байхыг бодоход сенсацын нэг юм болов уу

      Хариулах

    • Иргэн

      (64.119.23.44) 2019-10-09 18:54
      • 0
      • 0

      Пөөх тэгэхлээр найрлаганд нь бас өөр юм хийчихээ юу???

      Хариулах

    • Иргэн

      (103.26.193.102) 2019-10-08 22:05
      • 0
      • 2

      Илч ихтэй удаан асдаг түлшийг гүйцэд цогшоогүй цэнхэр дөлтэй байхад нь яндангаа хаавал угаарталгүй яахав. Хөдөө ч гэсэн аргал, хөрзөннөөс угаартдаг шдэ. Үүнийг хүмүүст сайн зааж өгөхгүй бол түүхий нүүрс шиг бодоод алдаж байх шиг байна.

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.115) 2019-10-08 15:24
      • 0
      • 0

      Ystoi Heleh yg algaa huvi hynees dor setgeltengyyd toriin tolgoid moriljee

      Хариулах