Робин Ван Перси дэлхийн аваргын шилдэг гоолыг орууллаа

Twitter Print
2014 оны 06-р сар 14-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

2010 оны дэлхийн аваргын шигшээд тоглосон Испани-Голланд 2014 онд нэг хэсэгт орсон нь олны анхаарлыг зүй ёсоор татаад байлаа. “Барселона” клубын дасгалжуулалтын систем дэлхий нийтээр тархаж загвар болоод байсан. Харин Бразилд зургаан жил ноёрхсон Испанийн тактикын эсрэг яаж тоглохыг “Нисдэг Голланд”-ууд өнгөрсөн шөнө харууллаа.

Энэ бол тоглолтын нэгдүгээр үед харилцан тоглолт, тактик, тамирчдыг нь судалж, хоёрдугаар үед үндсэн тоглолтоо гаргах. Луй Ван Гааль сайтар бэлтгэгдсэн, дэлхийн хэмжээний хоёр довтлогчоо Испанийн эсрэг хэрхэн тоглохыг нь хэлж өгч, Робин, Роббен ямар ч маргаагүй өрсөлдөгчөө бут ниргэлээ.

Ялангуяа Ван Персигийн толгойгоороо мөргөж оруулсан гоол дэлхийн аваргын шилдэг гоолуудын нэгээр шалгарах нь гарцаагүй. Мөн Роббены хаалгачтай нийлээд гурван тоглогч хууран хаалганд оруулсан бөмбөг яах аргагүй довтлогчийн ур чадвар шаардсан тоглолт байлаа.

И.Касильяс “Аваргуудын лиг”-т түрүүлж энэ жил олон шагнал авах магадлалтай байв. Гэвч түүний хайхрамжгүй үйлдлийг “Улбар шарууд” өршөөсөнгүй.

Мөн Аргентин 1990 онд, Франц 2002 онд нээлтийн тоглолтонд хожигдсон. Дээрх хоёр баг өмнөх тэмцээнд нь түрүүлээд байсан. Испани дэлхийн аварга аваад дараагийн тэмцээнд нь эхний тоглолтонд хожигдсон гурав дахь баг боллоо. Гэхдээ таван гоол хаалгандаа алдсан баг үгүй. В.Дель Боскетс хэтэрхий эрт баярласан уу, бардсан уу, ямартай ч дараагийн өрсөлдөгч нь Испанийг 5:0-ээр хожих боломжтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Тэр цагт “Ялагдашгүй Армада” Чилид ч хожигдож магадгүй.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.