О.Бурмаа Красноярскт дөрөв дэхээ үзүүрлэв

Twitter Print
2020 оны 01-р сар 27-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клуб, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Бурмаа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Красноярскийн дэвжээнээс ийнхүү дөрөв дэх мөнгөн медалиа (2008, 2012, 2013, 2020 он) хүртэж байна. О.Бурмаа шөвгийн наймд Казахстаны Гулмарал Еркебаеваг, хагас шигшээд Кристина Шумоваг тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны тус тэмцээний аварга БНХАУ-ын Ван Хуанд 5:7-гоор ялагдсан. Тэрбээр нанхиадын бөхийг 5:2-оор илүүрхэж яваад барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж харамсалтай ялагдав.

Ийнхүү манай бөхчүүд энэ жилийн “Алтан Гранпри” тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медальтай эх орондоо ирэхээр боллоо. 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.