Ганц худаг татан буугдаж, газрыг нь иргэдэд худалдахаар болжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 14-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Манайдаа л чанга дэглэмтэйгээрээ нэртэй хорих ангиудын нэг “Ганц худаг” 1920-иод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн тус хорих нь орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангадгүйгээс гадна харгис хоцрогдсон хорих ангиудын тоонд зүй ёсоор орсоор ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар хуучин “Ганц худаг”-ийн хорих ангийг татан буулгахаар болжээ. Тэрээр улс төрд орж ирэхдээ “Ганц худаг”-ийн шоронг татан буулгаж хорих ангийг хаах болно гэж байсан удаатай.

Тэгвэл эрхэм гишүүн хэлсэндээ хүрч, Засгийн газраас “Ганц худаг”-ийг хаах шийдвэр гаргуулж чадсан байна. Цаашид “Ганц худаг”-ийн барилгыг дуудлага худалдаанд оруулж, газрыг нь иргэдэд олгохоор болж байгааг албаныхан дурдлаа.

Тус шоронд манай үе үеийн шилдэг сэхээтнүүд болох Р.Чойном, Ц. Дамдинсүрэн нарын хүмүүс хилс хэргээр хэлмэглэдэж, ял хүлээн, эрх чөлөөгөө хасуулж байсан түүхтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.