Голланд өнгөрсөн жилийн хариугаа чангахан авлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 14-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

“Бразил-2014” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний хэсгийн гурван тоглолт урд шөнө боллоо. Өмнөх тэмцээний финалд шалгарсан Испани-Голландын тоглолт олны анхаарлыг татаж байсан ч төдийлөн сонирхолтой болсонгүй. Учир нь өрсөлдөөнтэй явагдаж дор хаяж тэнцэнэ гэж байсан үзэгчдийн таамаг талаар болсон. Нисдэг Голландууд 2010 оны шигшээд хожигдсон хариугаа чангахан авч Испанийг 5:1-ээр бут ниргэсэн юм. “Ялагдашгүй Армада”-гаас Х.Алонсо торгуулийн цохилтоор нэр төрийн ганцхан гоол оруулсан бол “Улбар шарууд”-аас А.Роббен, Р.Ван Перси нар дабль хийж, Д.Вриж нэг гоол оруулсан.

Ингэснээр “В” хэсгээс Голланд нэгээр гарах магадлал өндөр болсон. Харин энэ хэсгийн Чили-Австралийн тулаанд Өмнөд Америкийн баг 3:1-ээр илүүрхэж өөрсдийн боломжийг зуун хувь ашиглаж чадлаа. Мөн Мексик-Камеруны тоглолтонд “Ацтекууд” 1:0-ээр хожиж гурван оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Өнөөдөр шөнө Колумб-Грек, Уругвай-Коста Рика, Кот-д’Ивуар-Япон, Англи-Италийн тоглолт болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.