Хятад орон нүүдэлчний нүдээр... /Аян замын тэмдэглэл/

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БОДЛОГОД

МАД ТАВЬСАН ХЯТАД ОХИН ЖӨҮ ЛИ

Манай орны газар тариалангийн хандлага зөвхөн Дархан, Сэлэнгийн бүс нутагт чихцэлдэн орших агаад тал хээр, говь цөл нутагт тариалан эрхлэх биш хүн амьдран суухад ч хэцүү газар хэмээн сэтгэнэ. Үүний баталгаа бол урагшлах тусам хүн ургамалаар хэтэрхий сийрэг элсэрхэг нутаг.

Гэтэл Өвөр Монголоор аялсан Инновацийн аялал маань эхний өдрөө Монголын газар тариалангийн хандлагыг сууриар нь мад тавьсан Хятад охин Жөү Ли-тэй уулзлаа. Тэрээр Замын-Үүдээс цааш 10-хан км-ийн зайд Эрээн хотын хажууд бидэнтэй ижил хуурай элсэн хөрсөнд Эрээн хотын хэрэгцээг хангаж чадах жимс жимсгэнэ, тарвас, усан үзэм, бүх төрлийн гуа жимсийг тариалж байлаа.

Хамгийн гайхширалтай нь энэ охин Монголын төрөөс тариа шигээ бордуулах даварсан хэдэн тариаланчид шиг улсаас шатахуун, техник, ургац хураалтын гээд олон төрлийн татаас авч тэжээлгэдэггүй ажээ.

Related image

Түүнд бид Монголын тариаланчид Тариалан эрхлэх сангаас өнөөдөр 80 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг аваад байгаа бөгөөд 1500 га талбайтай бүх компанид татварын хөнгөлөлт үзүүлж байгааг хэлэхэд нүд нь томорч гайхаж байлаа.

За хамаа алга монголын тариаланчид улсаас татаас авдаг юм байж. Тэгээд намар болохоор хураасан ургацаа борлуулаад хөрсөө сайжруулж, шинэ техник технологи нэвтрүүлдэг бол яахав гэхсэн. Зарим тариланч нэртэй хүмүүс ургацаа хураав уу үгүй юу Land 200, Lexus 570 худалдаж аваад төрийн татаас нэмэгдүүлэх лоббигоо ордон тойрон хийж, яамдын сайдыг хэвлэлийн хурлаар рекетлэх дүр зураг л нүдэнд бууна.

Хэдий цагийн эрхээр инноваци, шинэ санаа ярьдаг салбарын залуус гарч байгаа ч зовлон ярьж төрийг буруутгах хэдээсээ дэндүү цөөн ажээ.

Image result for Chinese crop Agriculture apple

Гэтэл улсаас татаасгүй Жөү Ли охины хоёр гараараа босгосон тариаланд алхам тутамдаа инновацитай таарч байлаа. Говь газар халуун тул тариалангийн талбайгаа тэгш бус налуу газрыг сонгож тэгшлээд нэг талаасаа байгалийн шороон хана босгосон нь өртөг багатайн дээр сэрүүхэн аж. Нарны гэрлийг оруулж гаргах цонхнууд нь бүрэн автомат тул хэн ч ажиллуулж болохоор амар юм. Бүх тариалангийн талбай дуслын усалгааны системээр услах тул жилийн 365 хоног хур бороо царайчлахгүйн дээр дусал усыг ч ууршуулан алддаггүй ажээ.

Эндээс Монголын газар тариалан социалист бүтэцтэй, Хятадын газар тариалан биднээс илүү капиталист замналтай нь харагдана. Жөү Ли охины 100 гаруй хүлэмжний нэг нь 00.15 га хэмжээтэй бөгөөд нэг бүрээс 2.5тн ургац авдаг гэвэл гадаах нарийн ногооны олон задгай талбайнуудыг эс тооцвол 250 гаруй тонны дан жимс авдаг ажээ.

Image result for Chinese crop Agriculture apple

Мөн өөр нэг гайхширал төрүүлсэн зүйл нь Жөү Ли охины жимсээ борлуулах менежмент. Тэрээр жимсээ хотод аваачин хайрцаглан зарахын хажуугаар Эрээн хотын иргэдийг амралтын өдрөө ирж өөрсдийн хүнсний ногоо, идэх жимсээ гэр бүлээрээ хураах өвөрмөц хөдөлмөрийн зугаацлыг санал болгожээ. Ирсэн гэр бүлүүд баяр жаргалтай хүүхдүүдтэйгээ 7 хоногийн хэрэглэх жимс, ногоогоо хураагаад тусгайлан бэлдсэн гал тогоонуудад өөрсдийн гараар оройн хоолоо хийж идээд харьцгаах аж.

Б.Ган-Очир 

2018.07.06

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.