Америкийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд Нейтан Чен 5 дахь удаагаа түрүүллээ

Twitter Print
2021 оны 01-р сар 19-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

2021 оны Америкийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн (насанд хүрэгчдийн) 2021 оны 1-р сарын 11- 1-р сарын 17-ны хооронд Невада мужийн Лас Вегас хотын Орлеан аренад болж өнгөрөв.

Энэ тэмцээнээр дөрвөн тивийн болон дэлхийн аваргад хүчээ сорих тамирчид тодордог уламжлалтай билээ.

Эрэгтэй ганцаарчилсан:

Нейтан Чен - алт

Винсент Чжоу - мөнгө

Жэйсон Браун - хүрэл

Эмэгтэй ганцаарчилсан:

Бради Теннелли - алт

Амбер Гленн - мөнгө

Карен Чен - хүрэл

Спорт хос: Алекса Книрим/ Брэндон Фрейзер - алт

Жессика Калаланг/ Брайан Жонсон - мөнгө

Эшли Кейн/ Тимоти Ледюк - хүрэл

Бүжгийн хос:

Мэдисон Хаббелл/ Захари Донохью - алт

Мэдисон Чок/ Эван Бейтс - мөнгө

Кейтлин Хавайек/ Жан- Люк Бейкер - хүрэл

Нейтан Чен 5 дахь удаагаа америкийн аварга боллоо. Одоо үргэлжлээд 21-ныг хүртэл өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн болох юм. Энэ жил цар тахлаас болж дөрвөн тивийн болон европын аварга шалгаруулах тэмцээнүүд цуцлагдсан байна. 

Батхүүгийн Энхжаргал АНУ, Сан Франциско хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.