Dиорийн үнэт эдлэлийн эзэн үнэт эдлэлээ хэрхэн өөрчилсөн нь

Twitter Print
2023 оны 04-р сар 03-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Dиорийн үнэт эдлэлийн эзэн үнэт эдлэлээ хэрхэн өөрчилсөн нь

ВИКТУАР ДЕ КАСТЕЛЛАН (VICTOIRE DE CASTELLANE)

Эртний Францын гэр бүлээс гаралтай язгууртан тэрээр Парисын клубуудын бүжгийн талбайд Микки Маусын дэлбэгэр чих зүүн очиж , Кристиан Диортой кофе уухыг мөрөөдөж, Шанель шоуны загварын тайзнаа алхаж, олон өнгийн гоёл чимэглэлийн чиг хандлагыг нэвтрүүлсэн байдаг.

Виктуар бол Dior үнэт эдлэлийн анхны эмэгтэй загвар зохион бүтээгч юм.

Виктуар Де Кастеллан

1962 онд Нойли-сюр-Сейн хотод төрсөн. Түүний гэр бүлийн түүх де Кастеллана овогтууд нь аравдугаар зуунаас хойш өвөг дээдсийн дунд ноёд,төрийн зүтгэлтнүүд, маршал ба генералууд, Прованс мужийн захирагчид байдаг. Виктуарийн хамаатан садны нэг нь Марсель Прустийн "Алдагдсан цаг хугацааны эрэлд" романы гол дүрийн дүр болсон. Зохиолч үүнийг опалтай харьцуулсан бөгөөд одоо энэ нь Виктуарийн дуртай чулуу юм, учир нь энэ нь өөрчлөгддөг, ер бусын бөгөөд одоо байгаа бүх өнгө, сүүдэрийг агуулдаг онцгой увидаст чулуу юм.

Виктуарийн өөр нэг урам зориг нь түүний эцгийн эмээ Сильвия Хеннесси байв. Тэр жинхэнэ загварын бэлгэ тэмдэг байсан бөгөөд өдөрт хэд хэдэн тансаг хувцсаа солих ньтүүний хувьд ажил нь байсан хэмээдэг. Хувцасныхаа нь хувьд эмээгээсээ, үнэт эдлэлийн сонирхол нь өөрийн удмаасаа болгоомжтой, удаан хугацаанд удамшуулан авсан нь гарцаагүй. Тэрээр гайхалтай найзуудтай байсан.

Жишээлбэл, гэгээн цагаан өдөр олон нийтийн өмнө очир алмааз, маргад эрдэнээр гангаран гарч ирсэн саятан Барбара Хаттон болон Сильвия Хеннесси Кристиан Диортой найзууд байсан. Виктуар нөхөрлөлийн тухай өөрийн комик ном зурсан байдаг.

Нэг ёсондоо Виктуар таван настайгаасаа үнэт эдлэл сонирхож эхэлсэн бөгөөд тэр үед ч тэр эцэг эхийнхээ бэлэглэсэн үнэт эдлэлийг өөрийн үзэмжээр дахин боловсруулжээ. Түүний анхны "ноцтой" гэсэн тодорхойлолттой үнэт эдлэл бол де Кастелланий арван хоёр настайдаа хийсэн бөгж байсан.

Түүнийгээ том болсон хойноо ч зүүсээр байв. Тэр үедээ Виктор Карл Лагерфельдын найз, хамтран зүтгэгч авга ах Жиллес Дюфурын халамжин дор хүмүүжсэн. Виктуар боловсролыг эрчимтэй эзэмшсэн боловч зарим талаараа өвөрмөц "насанд хүрэгчдийн" даашинз, гутал худалдаж аваад Парисын хамгийн алдартай клубт очдог болсонд гэр бүлийн бусад гишүүд огт дургүйцдэггүй.

Виктуар хөгжим, бүжиг, эрч хүчтэй хувцаслаж, олон нийтийн газар жүжиглэх боломжтой байсан боловч охин сургууль, архи, хар тамхи, босогчдын үзэн яддаг. Авга ах Жилсийн удирдлаган дор зөвхөн өөртөө зориулж хувцас, бүжгийн хөдөлгөөн зохион бүтээсэн. Түүний "клуб" нь Виктуарийн хувьд хүчирхэг бүтээлч эх сурвалж болсон.

1984 онд Виктуар Шанельд дадлага хийхээр ирэв.

Эротик, романтик утгаараа эмэгтэйчүүдэд хайхрамжгүй ханддаг агуу Карл, залуу авъяаслаг охидтой харилцах, тэдний зөвлөгч, загварын ертөнцөд хүрэх замд нэгэн төрлийн аав мэт байх дуртай байв. Түүний шавь нараас Виард, де Кастеллан хоёр л жинхэнэ амжилтанд хүрэх хувь тавилантай байсан нь үнэн.

Виктуар шанельд зориулж дагалдах хэрэгслийг зохион бүтээсэн бөгөөд заримдаа өөрөө загварын тайзан дээр гарч ирдэг болсон.

1998 онд Бернард Арно Диорын ордны үнэт эдлэлийн шугамыг үүсгэн байгуулж, Виктуарийг дизайнераар урьсан нь түүнд үйл ажиллагааны бүрэн эрх чөлөөг олгосон эрин болов. Тэрээр тансаг ангиллын анхны загвар зохион бүтээгчдийн нэг бөгөөд хагас үнэт чулууг үнэт чулууны хамт хэрэглэж эхэлсэн нь 2000-аад оноос хойш энэ нь де Кастелланий тусламжтайгаар барууны үнэт эдлэлийн урлагт түгээмэл болсон.

Dиорын үнэт эдлэлийн шугам урт түүхтэй байгаагүй, загварын ордонууд ерөнхийдөө өөрийн гэсэн үнэт эдлэлийн шугамтай байдаггүй тул де Кастеллан энэ өндөр уулзалтыг тоглоом гэж үзэх боломжтой байв. Үнэт эдлэлийн салбарт гарч ирэхээс өмнө 30 жилийн дараа, зөвхөн оройн цагаар үнэт чулуу зүүх нь "зохистой" гэж тооцогддог байсан үе байв.

Гэхдээ Виктуарийн шударга байдал нь хамгийн санаа зовох зүйл байв!

Place Vendôme дээр үнэт эдлэлчдийн дунд түүнийг болгоомжтой хүлээж авав.

Үнэт эдлэл бүтээгчид урьд өмнө хэзээ ч ийм олон нийтэд хүрч, амьдралаа жүжиг болгон хувиргаж байгаагүй. Нэмж дурдахад, тэр үед Виктуар ийм түвшний цорын ганц эмэгтэй үнэт эдлэлчин байсан бөгөөд эрэгтэй ертөнцөд эхэндээ энэ нь түүнд амаргүй байсан.

Одоо үнэт эдлэлийн дизайн эмэгтэйчүүд бий болсон.

Виктуар өөрийн гараар ноорог зурж, дараа нь хэдэн жил шаардагдах урт бөгөөд шаргуу ажлыг эхлүүлдэг. Де Кастеллан заримдаа мэргэжлийнхээ удаашралд бухимдаж өөр амьдралдаа рок од болохыг хүсдэг бөгөөд ямар ч бүтээлийнхээ талаар яг яаж бүтээсэн талаар хэлж чаддаггүй, зургууд нь зураачийн толгойд өөрөө төрж, тэр даруй дуусдаг.

Тэрээр дэлхийн бүх өнгө, бүх материалд дурласан, Болливудын кино, ургамал судлал зэрэгт сэтгэл татагддаг... Dior үнэт эдлэлийн шугамыг зөвхөн онцгой үйлчлүүлэгчид авах боломжтой ч тэдний цорын ганц жинхэнэ очих газар нь Кристиан Диор юм. Кутюрье олон өнгийн үнэт эдлэлд дуртай байсан бөгөөд энэ нь үнэт эдлэлийн ур чадвараас урвасан өнгөөр ​​ажиллах чадвар гэж үздэг байсан, бөгж эсвэл зүүлт хийхдээ Виктуар зөвхөн загварын ордны үүсгэн байгуулагчийн тухай боддог. Түүний цуглуулгуудын нэг нь Диорын дуртай сарнай цэцэг болон Версалийн дурлалд зориулагдсан юм.

Коко Шанелийн хэлснээр загвар нь түр зуурынх бөгөөд хэв маягийг нүцгэн зургаар ч илэрхийлж болно гэжээ. Түүний үнэт эдлэл нь чиг хандлагад нийцэхгүй эдгээр нь орчин үеийн урлагийн бүтээлүүд, биеийг чимдэг барималууд бөгөөд аз жаргал бэлэглэх зорилготой насанд хүрэгчдэд зориулсан тоглоом гэж нэрлэдэг.

Виктуар үнэт эдлэлийн урлагт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийг төдийгүй байгалийн хуулийг зөрчдөг, түүнд өдөрт хорин дөрвөн цагаас илүү цаг байдаг! Тэрээр хөгжим бичдэг, кинонд тоглодог, сэтгүүлд зургаа авахуулдаг, комикс зурдаг.

Тэрээр цуглуулагч Пол-Эммануэл Рейфферсанд, зураач Томас Лентал нартай хоёр гэр бүлээс дөрвөн хүүхэдтэй.

Өнөөдөр Диорын ордныг өөр нэгэн эмэгтэй Мария Грациа Чиури удирдаж байна. Яг л өмнөх Гальяно, Симмонс нарын нэгэн адил тэрээр хамт ажиллагсаддаа бүрэн эрх чөлөө өгдөг мөн де Кастелланыг сурталчлахад идэвхтэй хувь нэмэр оруулдаг, жишээлбэл, үнэт эдлэлийн цуглуулгаа танилцуулахад зориулж хэд хэдэн даашинз урласан. Чиури, Кастеллан шиг загварлаг тоглоом гэж үздэг бөгөөд энэ нь бүтээлч санаа нь олон үймээнийг өдөөнө гэсэн үг юм.

Vintage fashion.сом

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.