Их хэмжээний алт хил давуулах гээд баригджээ

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын хилээр фургон машины эд ангид 6.890 кг алтан гулдмай нуун хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч нар энэ сарын 11-ны өдөр 35-69 ӨМА улсын дугаартай  фургон маркын автомашинд Монгол Улсын иргэн Б нь 800 орчим сая төгрөгний үнэ бүхий алт нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.

Уг хэргийг  Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.