Гүйлгээ ухаан

Twitter Print
2020 оны 07-р сар 24-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Нэг залуу Африкийн Сафарид явахдаа жижиг гөлөгөө аваад явжээ. Нэг өдөр гөлөг ой модонд эрвээхий хөөн, цэцэгс үнэртэн сэлгүүцэж яваад төөрчээ. “Яах вэ?” гэж бодон байтал, урдаас нь нэг ирвэс ирж яваа харагдсан бөгөөд хоол хайж яваа нь илт байлаа. “Одоо ингээд бүх зүйл өнгөрдөг юм байжээ” гэж гөлөг бодов.

Ойр хавиа харахад газраар дүүрэн яснууд харагдав. Ирвэснээс нүүр буруулан эсрэг зүг харан өнөөх яснуудыг хэмлэж эхлэв. Ирвэс ойртон яг дайрах гэж байтал гөлөг өөрөө өөртэйгээ ийн ярив: “Ямар амттай ирвэс вэ, энэ хавьд өөр ийм ирвэс байгаа болов уу?” Үүнийг сонссон ирвэс зогтусан хамгийн ойрхон модонд авирчихав. “Амжиж өөрийгөө аварлаа шүү, яг гөлөгний хоол болох шахлаа” гэж боджээ.

Энэ зуур өөр нэг модон дээрээс сармагчин бүх зүйлийг харчээ. Мэддэг зүйлсээ ашиглан үүнээс хойш ирвэсээс амь мултарч болох юм байна гэж бодов. Ирвэсний дэргэд очоод түүний мэхлэгдсэнийг хэлэв. Ирвэс ихэд уурлан сармагчинд хэлэв: “Нуруун дээр минь суу, очиж түүнийг барьцгаая” гэв.

Нуруун дээрээ сармагчин суулгасан ирвэсийг ойртож ирэхэд гөлөг юу болсныг анзаарлаа. “Одоо би юу хийх вэ” гэж бодон, зугтаж ч амжсангүй. Мөн л буруу тийш харан яс хэмлэхээ үргэлжлүүлэв.

Ирвэс яг дайрах үед дахин өөрөө өөртэйгөө ярьж эхлэв: “Энэ тэнэг сармагчин яачихваа, хагас цагийн өмнө ахиад нэг ирвэс авчирна гээд явсан алга л байх юм” гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.