Генерал Т.Дашдэлэг давж заалдаад ялагдав

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд дээрх хэргийг өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Т.Дашдэлэгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн тооцсон. Түүнд Эрүүгийн хуулийн 264.2-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид 3.5 жил хорих ял оногдуулсан. Мөн Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзсэн юм.

Эрүүгийн хуулийн 264.2, 150.3-т зааснаар Ж.Бямбаноровт 7.1 жил, М.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байжээ. Түүнчлэн тэдний өмгөөлөгчид болон өөрсдөө дахин давж заалдсанаар Дээд шүүхэд уг хэргийг хянан хэлэлцэхээр болсон байна.

Шүүх хуралдаан өнөөдөр Дээд шүүхийн танхимд болж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Дашдэлэг, Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.