Тасганы овоо, Чингэлтэй, Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр сүүлийн үед Хотын захиргаанаас ихэд анхаарч, чамгүй хөрөнгө мөнгө гарган ажиллаж байна. Үүний нэгэн жишээ нь өнгөрсөн жил 24 гудамжийг цэцэгжүүлсэн байдаг. Харин энэ жилийн хувьд 45 гудамжинд 400 мянган цэцэг суулгахаар болсон аж.

Түүнчлэн хотын 85 гудамж талбай, цэцэрлэгийн ногоон байгууламжийг шинэчлэн арчлах, мод цэцэг тарих зэрэг ажлыг эхлүүлээд байгаа.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ногоон байгууламжийн ажлын явцтай өнөөдөр танилцсан байна.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн I хороо, байшин хороолол дундах 2000м/квт талбай бүхий энэ газар бүхэлдээ сул шороо байсан бөгөөд засч, тохижуулснаар хүүхдийн тоглоомын талбай бүхий ногоон байгууламж болгосон нь харагдлаа.

Мөн нийт 2000 м/квт талбайн 1000-ыг нь зүлэгжүүлж байгаа бол үлдсэн хэсгийг цементэлж хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн шийд суурилуулна гэдгээ онцоллоо.

Уг ажилд нийслэлийн төсвөөс 265 сая төгрөг зарцуулж байгаа ба гүйцэтгэл нь 95 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15 гэхэд бүрэн дуусах гэнэ.

Мөн гэр хороолол дундах цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь Баянхошуу дахь Ногоон нуурын тохижилт юм. Тус газар нь нуурын ойр орчим намгархаг учраас засахын тулд нийслэлийн төсвөөс 440 сая төгрөг хуваарилсан аж.

Өнөөдрийн байдлаар нийт төсвийн 20 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулж, тохижилтын ажлыг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх долдугаар сарын 10-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Тохижилтын ажлыг нийтдээ 2.2 га-д хийх бөгөөд Ногоон нуурыг тойруулаад 360 ширхэг мод суулгасан байна.

Мөн Тасганы овоог битүү зүлэгжүүлэхээр болсон байна.

Өнөөдрийн байдлаар зүлэгжүүлэлт, тохижилтын ажлыг хараахан эхлээгүй байгаа ч ирэх 10 дугаар сард гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөгөөнд тусгажээ.

Тасганы овоо нь нийт 1.7 га бөгөөд дээр нь байрлах долоон овоог нэгтгэж нэг том овоо болгох аж. Мөн явган хүний чулуун зам, гэрэлтүүлэг, хогийн сав, шашны зан үйл үйлдэх тусгайлсан хэсгүүдийг дотор нь байршуулах гэнэ.

900 мянган ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 500 мянган ам.долларыг Дэлхийн банкнаас санхүүжүүлж эхэлсэн байна.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.