БНСУ-д үйлдвэрт ажилладаг монгол залуу хүн хутгалсан хэргээр баривчлагджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Өөрийг нь үл тоомсорлосон гэх шалтгаанаар БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн 34 настай А хамт ажилладаг 35 настай иргэн Б гэгчийг хутгалсан хэрэг гарчээ. 

Уг хэргийг БНСУ-ын Гимпо дахь цагдаагийн хэлтсээс шалгаж буй бөгөөд гэмт этгээдийг баривчилсан байна. Хэрэг энэ сарын 7-ны өдрийн 07:40 цагт гарчээ. Тэд ажилладаг үйлдвэрийнхээ дотуур байранд амьдардаг байжээ. Хутгалуулсан иргэнийг үйлдвэртэй нь ойролцоо эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь аюул учраагүй, биеийн байдал нь тогтворжсон байна. 

Мөрдөн байцаалтын явцад хэргийг үйлдсэн А өөрийг нь үл тоомсорлосон учраас хутгалсан гэж мэдүүлсэн аж.

Эх сурвалж: Sbs.co.kr

Г.Ананд 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.