Майдар бурханыг Дашчойлон хийдэд бэлэглэлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ны буюу “Бурхан багшийн их дүйчсэн” өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Дашчойлон” хийдэд Майдар бурхныг хүлээн авах ёслол боллоо. Уг бурхан нь 23 метр өндөр бөгөөд БНХАУ-ын “Young He Gong” хийдээс бэлэг болгон өгсөн байна. 

2010 онд Бээжин хот дахь “Young He Gong” буюу Найралт Найрамдах хийдээс гэрээ байгуулж тус хийд болон сайн санаат хүмүүсийн тусламж хандиваар Сычуан мужийн “Sichuan Karma Bisno-Tibetan Art and Culture Development” компани Майдар бурхныг бүтээх ажлыг эхлүүлжээ. Чойжин ламын сүм музейд залагдаж байгаа Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээсэн Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар бүтээсэн байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.