АНУ-д зэвсэгт этгээд 10 хүнийг буудан хороолоо

Twitter Print
2023 оны 01-р сар 23-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагийн орой АНУ-ын Лос Анжелес хотын ойролцоох Монтэрей Парк хотын бүжгийн студид Хятадын Цагаан сарын баяр тэмдэглэж байсан иргэд рүү зэвсэгт этгээд гал нээсний улмаас 10 хүн амиа алдаж, 10  хүн шархджээ. 

Зэвсэгт этгээд хэргийн газраас зугтсан ч  цагдаа нар түүний сууж явсан цагаан өнгийн микро автобусыг олж тогтоон, бүсэлсний дараагаар сэжигтэн машин дотроо өөрийгөө буудан амиа егүүтгэсэн байна. Сэжигтнийг 72 настай Ху Кан Тран нэртэй ази эрэгтэй байсныг цагдаа нар тогтоосон байна. 

Лос Анжелес хотоос 11 км зайд орших  Монтэрей Парк хот нь 60 мянга орчим хүн амтай бөгөөд хүн амынх нь 65 орчим хувь нь ази гаралтай аж. Голчлон азиуд тэр дундаа хятадууд амьдардаг тус хотын оршин суугчид Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэхээр төлөвлөж байжээ. 

Лос Анжелес хотын Цагдаагийн газрын шериф Роберт Лунагийн мэдээлснээр  бүжгийн студид амиа алдсан 10 иргэний 5 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй байжээ. Мөн шархдсан 10 иргэний 7 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг иргэний биеийн байдал хүнд байгаа хэмээн орон нутгийн удирдлагууд мэдээлж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.