
Улам бүр өсөн нэмэгдэж буй нийгмийн амьдралын хурдаас шалтгаалан тайван амгалан амьдрах байдал улам бүр хумигдаж байгаа ч өөрөө өөртөө амгалан тайван орчин бүрдүүлж, бухимдлаас сэргийлж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралыг хэрхэн бий болгох вэ.
Мөрдлөгө болгоход хамгийн хялбар, энгийн хэд хэдэн зөвлөгөөг хүргэе. Та алхам тутамдаа эдгээрийг хэвшүүлж заншсанаар өөртөө амар амгалан, аз жаргалыг бий болгоно. Аз жаргал бол сонголт. Амжилт!
1. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан хамгийн багадаа өдөр бүр ганцаараа 20 минут алх.
2. Долоон цагаас доошгүй унт. Ингэхэд таны бие мах бодь болоод сэтгэл санаа бүрэн амарч тайвширсан байна. Ганцаараа цагийг өнгөрүүл, өөртэйгөө ярилц. Энэ нь өөрийгөө ойлгож таньж мэдэхэд тус болно.
3. Өөрийнхөө байх дуртай, амгалан байдлыг мэдэрдэг орчинд цагийг өнгөрөө, эсвэл сүм хийдэд оч. Хэзээ ч залбирч итгэхээ бүү зогсоо. Чамд зааж сургаж буй хүн бүрийн үгийг сонс. Чамд сайн санасан хэн боловч муу зүйлийг хэлэхгүй.
4. Сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэлтэй бай. Бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй бай. Өөрийгөө гамна, хайрла.
5. Сониуч байж үргэлж уншиж мэдэх, оюун ухаанаа цэнэглэхэд цаг гарга. Роман, тууж, богино хэмжээний өгүүллэг, түүхүүд гэх мэт өөрт таалагддагаа, хэрэгтэйгээ унш. Ихийг мэдэж ойлгоно. Мөн цагийг үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай өнгөрөөх болно.
6. Илүү ухаантай болохын тулд өөрөөсөө ахмад хүмүүстэй цагийг өнгөрөөж, зөвлөгөө туршлагаас нь сонс. Харин өөрөөсөө залуу хүмүүст үлгэр дууриал үзүүлж, зөв төлөвшүүлэхийн тулд хамт бай.
7. Хэзээ ч бууж өгөхгүй байхад суралц. Учир нь асуудлыг тойрч гардаггүй, дайрч гардаг. Иймд хүчирхэг, дайчин бай.
8. Амьдралынхаа бүх цаг үед унаган ааш зангаа бүү гээ.
9. Бусдыг хэзээ ч битгий сохроор бүү даган дуурай. Төсөөллийн ертөнц болон нүдээ үргэлж нээлттэй байлга. Бүтээлч шинийг сэтгэгч бай.
10. Өөрийн эргэн тойрны ах дүү, аав, ээж, найз нөхөддөө аз жаргал, баяр баяслыг түгээ. Дандаа сайхныг ярь.
11. Ямагт хүсэл мөрөөдөлтэй бай. Мөн түүнийгээ биелүүлэх гэж хичээл зүтгэл гарга.
12. Өнгөрснийг март гэвч алдаануудаасаа суралц. Ингэснээр нэг алдсанаа дахиж давтахгүй.
13. Ялагдал, уналтаа хүлээн зөвшөөр.Шударгаар дийлж, дийлэгдэж сур. Тамирчин мэт эрч хүчтэй, зоригтой бай.
14. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулахаа боль. Өөрийнхөөрөө бай. Байгаа зүйлдээ хэтгэл хангалуун бай. Дуртай зүйлээ хийж, хийж буй зүйлдээ дурла.
15. Хүнлэг энэрэнгүй бай. Өөрийн дайснууддаа ч мөн адил хүнлэг ханд.
16. Шүүмжлэл, дорой яриа, хов живэнд хайран цагаа бүү үр. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зарцуул.
17. Хэрэв чи зөв гэж бодож байвал бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гэж бүү санаа зов. Зүрх тань юу хүсэж байна, түүнийгээ хий. Өөрт чинь эерэг хандлага бий болгох хүнтэй нөхөрлө. Байнга шүүмжлэгчид, дэмий яригчид, чалчигчид, чамайг доош нь хийж муучлах хүмүүстэй бүү холбогд.
18. Одоогийн нөхцөл байдал ямар ч байсан энэ сайн, муугаар өөрчлөгдөнө гэдгийг үргэлж санаж яв. Учир нь амьдрал дандаа сайхан эсвэл муухай байна гэж байхгүй. Жаргал зовлон, аз, бэрхшээл, баяр гуниг ээлжлэн байдаг хорвоо шүү дээ. Иймд ямар ч зүйлтэй нүүр тулахад бэлэн бай.
19. Итгэж болох сайхан найзуудтай болохыг хичээ. Муу нөлөөнөөс хурдан ангижир. Чамд сайнаар нөлөөлж чадахгүй, уруудуулан доройтуулах хүн гэдгийг мэдэрсэн цагаасаа зай байр, үтэр түргэн сал.
20. Атаархалд цагаа бүү үр. Учир нь бурхан чамд хэрэгтэй бүхнийг тань хэмжээгээрээ өгсөн.
21. Хэзээ ч бүү залхуу, шуналтай бай. Хөдөлмөрлөх хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй бай. Ингэсэн цагт бүх зүйл чинийх.
22. Хэчээ ч бүү уурс, үргэлж талархах сэтгэлтэй бай. Уурласнаар ажил бүтдэггүйг сана. Хичээж зүтгэснээр, эерэг хандлагатай байснаар ажил бүтнэ.
23. Өгөөмөр бай. Бусадтай хуваалцаж сур. Зөвхөн эд зүйлсийг биш, бас бусдын аз жаргал, зовлон гунигийг үнэн сэтгэлээсээ хуваалцаж сур.
24. Таны хүчин чармайлтгүйгээр хүрсэн, авсан бүхэн хоосон утгагүй зүйл гэдгийг үргэлж санаарай. Энэ нь бусдын хүчээр биш өөрийнхөө чадал, хөдөлмөрөөс хүрсэн, эдэлсэн, авсан бүхэн "амттай", үнэ цэнэтэй гэдгийг сана.
25. Сайн үйлс хий. Бурханд итгэ. Алдаагаа хүлээн зөвшөөрөх зоригтой бай. Энэ нь хамгийн хэцүү ч хамгийн зөв зүйл юм.
26. Үнэр тансаг сарнай, лаванда болон лийр, жүрж гээд таны дуртай цэцэг, жимсний үнэртэй савангийн хөөсөөр дүүргэсэн халуу бүлээн усанд өөрийгөө булхаж бодол сэтгэлээ цэгцэл. Сайхан үнэр, тааламжтай халуун дулааныг мэдэрч, тайвшир, урт амьсгаа ав, санаа алд.
27. Өдөрт 2-3 стакан хүйтэн ус тогтмол уу. Цэв хүйтэн ус уух нь сэтгэл санаа болон бие мах бодийг сэрүүцүүлэн уужим аьсгаа авах мэт таатай болгодог. Бодол санааг уужруулдаг.
28. Аз муутай, бүтэлгүй, амьдрад дорой хүмүүсийн өөдөөс харж инээмсэглэ. Юу болсон тухай бус юу болж болох байсан талаар бодоорой. Зүгээр л сайхан инээмсэглэ. Тэдэнд ч бас урам, гэрэл хэрэгтэй.
29. Бусадтай ярилц, санаа бодлоо хуваалц. Өөрийнхөө итгэдэг нэгэнтэй сэтгэлээ нээж, онгойтол сайхан ярь.
30. Өөрийгөө завгүй байлга. Таашаалтай зүйлээ хий. Сэтгэл ханамжтай байх болно.
Эх сурвалж: http://www.wikihow.com/Be-Calm-and-Happy
Орчуулсан: Баянжаргалын Туул
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.