
Тайланд орны тухай
1. Тайланд нь Ази тивийн хамгийн эрх чөлөөтэй бүс юм. "Тайланд" хэмээх энэ нэр "Prathet Thay"буюу Пратхет Тай ~ " Үнэ төлбөргүй газар" гэсэн утгатай. Энэ орон Европын орнуудад колончлогдоогүй Зvvн ємнєд Азийн цорын ганц орон гэдгээрээ тэд маш бахархдаг болохын мэдсэн юм.
2. Тайландын хааны засаглал бол дэлхийд хамгийн урт хугацаагаар тогтносон байдаг бөгөөд одоо ч хаантай улс юм. Тайландчууд маш их хүндэтгэлтэй ханддаг хүн бол Пхумипат Адульядет юм.
Тэрээр хиймэл үүл бий болгох патент эзэмшдэг мөн чадварлаг саксафон тоглож, гүүр, далан боловсруулсан авъяаслаг уран бүтээлч, улс орны үндэсний сүлдийг зохиосон байдаг юм билээ.
3. Тайланд улс байгуулагдаад 2555 жил болж байгаа аж. Бурхан багшийн төрсөн өдрөөр үүссэн цаг хугацаагаа эхэлдэг. Азийн өөр хэд хэдэн орнууд Буддаг төрснөөс хойш тоолж эхэлдэг боловч хэд хэдэн жилээр ялгаатай байдаг гэнэ.
4. Олон улс оронд 4 улирал 12 цаг, 24 цагаар тооцдог ч Тайландчууд 6 цагт хувааж тооцдог байна.
5. Дэлхий дээрх хамгийн урт хотын нэрэнд Тайландын нийслэл Бангкок ордог. Бангкок хотын бүтэн нэр: "Крунг Тхеп Маханакхон Амон Раттанакосин Махинтараюттхая Махадилок Пхоп Ноппарат Ратчатхани Буриром Удомратчанивет Махасатан Амон Пиман Аватан Сатит Саккатхаттийя Витсанукам Прасит". юм байна.
Үүнийг утгачилбал "Тэнгэр элчүүдийн хот, Агуу, элбэг их Хааны ордтой бүрэн засаглалуудтай, хутагтын бурхан тэнгэрлэг хот, есөн сувдны сүрлэг хот, аз жаргалтай хот" гэсэн утгатай гэнэ.
6. Тайланд бол Гиннесийн дэлхийн рекордод бүртгэгдсэн орон юм. Тайландад Буддагийн хамгийн том алтан хөшөө, хамгийн том матрын ферм, хамгийн том ресторан, хамгийн өндөр зочид буудал байдаг.
7. Дэлхийн хамгийн жижиг хөхтөн, гахай хамартай сарьсан багваахай (Craseonycteris thonglongyai) байдаг энэ амьтан хамгийн жижиг зоосон мөнгөнөөс бага жинтэй юм.
8. Сиамын муурны эх нутаг Тайланд гэж нэрлэгддэг. Тайландад эдгээр муурны нэрийг "сарны алмаз" гэж нэршсэн байна. 14-р зууны үед бичигдсэн номонд 23 төрлийн сиамын муур бүртгэгдсэн ч одоо зөвхөн зургаан үүлдэр үлдсэн байна. Тайландад Сиамын муурыг хос гэрлэхэд сүйт бүсгүйн төгс бэлэг болгон өгдөг заншилтай аж.
9. Буддын шашин. Тайландад 20 наснаас өмнөх эрэгтэйчүүд богино хугацаанд Буддын шашны лам болох нь их байдаг.
10. Толгой бол биеийн хамгийн чухал хэсэг юм. Тиймээс энэ оронд хүмүүс биесийнхээ толгойд хүрдэггүй тэр ч байтугай хүүхэд рүү хүрч очдоггүй. Түүнээс гадна, Бурханы сургаалд хүндэтгэхийн учрыг ахмад настны толгойноос доогуур бай хэмээдэг байна.
Мөн хөлийг биеийн хамгийн бохир, хамгийн бага хэсэг гэж үздэг байна.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.