Дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний хөвөгч станц хүлэмжийн хийн ялгаралтыг 47 мянган тонноор бууруулжээ

Twitter Print
2022 оны 11-р сар 13-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний хөвөгч станц Тайландын зүүн хойд зүгийн Убон Рачатхани мужид байрлах Сириндхорн далангийн усан санд дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний хөвөгч станц жилийн өмнө нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

144 мянга орчим нарны зай хураагууртай уг станц нь хэмжээгээрээ хөлбөмбөгийн 70 талбай нийлүүлсэнтэй тэнцүү аж.

Өдөртөө нарны, шөнөдөө усны эрчим хүч үйлдвэрлэдэг тус цахилгаан станц нь төлөвлөгөө ёсоор цагт 60сая киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй талаар Сириндхорн далангийн Нар болон Усны эрчим хүчний станцын төслийг хариуцсан дарга Чанин Саличанта онцолж байна. Тэрээр, "Бид байгаа нөөцөө хамгийн үр ашигтайгаар ашиглах үүднээс станцаа газар дээи биш усан дээр барьсан. Станцыг барихад ашигласан бүх материал нь байгальд ээлтэй, бэхэлгээ нь өндөр нягтаршилтай, хэт ягаан туяанд тэсвэртэй полиэтиленээр хийгдсэн учраас 25-аас дээш жилийн эдэлгээтэй." хэмээн онцолжээ.

Ашиглалтанд орсноосоо хойш тус хөвөгч цахилгаан станц Тайландын хүлэмжийн хийн ялгаралтыг 47 мянган тонноор бууруулжээ.

Тайланд улс 2050 он гэхэд нүүрсний эрчим хүчнээс татгалзсан байх болно гэсэн зорилт тавиад байгаа ч тус улсын нийт эрчим хүчний 70 хувийг нүүрсний эрчим хүч бүрдүүлсээр байна.

Тайландын эрх баригчид Сириндхорн далан дээрх хөвөгч нарны эрчим хүчний станц шиг станц дахин 15-ыг барихаар төлөвлөөөд байгаа ч тэдгээр нь нүүрсний эрчим хүчний 10 хүрэхгүй хувийг л орлож чадах аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.