Г.Занданшатарыг дайрсан жолооч зугтжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар АНУ-ын Сан-Франциско хотод олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар гэр бүлийн хамт амьдарч байгаа билээ.

Тэрээр энэ сарын 10-нд  АНУ-д америк багшийнхаа хамт зам хөндлөн гарч явахдаа автомашинд дайруулсан талаар эх сурвалж мэдээлж байна. Ослын улмаас Г.Занданшатар нэлээд хүнд гэмтэж, хөл гар нь хугарсан төдийгүй гурав хоногийн турш ухаангүй байсан байна Тэрээр одоо ухаан орж, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өнөөдрөөс бие нь дээрдэж байгаа аж. 

Энэ талаар намын нөхдөөс нь тодруулахад “Осолд орсон нь үнэн, бие нь тааруу байгаа сурагтай” гэлээ.

Түүнийг дайрсан жолооч зугтаасан бөгөөд цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжилж байгаа гэнэ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.