“Мерседес”-ын өрсөлдөгч Д.Риккиардо

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула-1” ангилалын энэ оны дэлхийн аварга үргэлжилж байна. Өчигдөр болсон Канадын гранпри үзэгчдийн сэтгэлийг хөөргөлөө. Дэлхийн аварга эхэлснээс хойш бүх гараанд “Мерседес” багийн Н.Росберг, Л.Хэмилтон нар ээлжлэн түрүүлсэн. Харин Хойд Америкийн хурдны зам дээр “Ред Булл”-ын Д.Риккиардо гэдэг залуухан нисгэгч хамгийн хурдан тойрог замыг туулж барианд орлоо. Энэ нь “Мерседес” багийн амжилтыг таслаад зогсохгүй дэлхийн аваргыг сонирхолтой болгож байгаа аж.

16 нисгэгчээс “Мерседес”-ын Н.Росберг 140 оноотой 2014 оны дэлхийн аваргыг тэргүүлж байгаа бол түүний багийн анд Л.Хэмилтн 118, “Ред Булл”-ын Д.Риккиардо 79, “Феррари”-гийн Ф.Алонсо 69, “Форс Индия”-гийн Н.Хьюлкенберг 57, “Макларен” багийн Ж.Баттон 43 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Харин зохион бүтээгчдийн цомд “Мерседес” 258, “Ред Булл” 139, “Феррари” 87, “Форс Индия” 77, “Макларен” 66, “Уильямс” 58, “Торо Россо” 12, “Лотус” 8, “Маруся” 2 оноотой байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.