Тэнцүү Тулаан “H” хэсэг

Twitter Print
2014 оны 06-р сар 13-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Энэ хэсгийн багууд сулавтар боловч бие биентэйгээ ойролцоо хүчтэй, хэн нь ч гарч болохоор  юм. Бельги залуу, чадвартай, текник гэхдээ туршлагагүй баг, Оросууд хуучин шигээ биш ч гэсэн өөрийгөө харуулах боломжтой, Өмнөд Солонгосчууд нутаг дээрээ шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтаа эвдэхээр сэрүүн зүүдэлж байгаа нь мэдээж.

2002 оноос хойш ямар нэгэн томоохон тэмцээнд оролцож чадаагүй Бельги Испанийн аварга “Атлетис Мадрид”-аас хоёр , Герман аварга “Бавари”-гаас нэг тоглогч,  Английн Премьер лиг эхний долоод орсон багуудад тоглодог 11  чадварлаг залуу, ирээдүйтэй од тоглогчдоос бүрдээд байгаа.  Тэд энэ удаагийнх биш юм аа гэхэд дараагийн дэлхийн болон Европын аваргад цахиур хагалах нь дамжиггүй юм. Ийм залуу багийн дасгалжуулагчаар дөрвөн удаа дэлхийн аваргад оролцсон туршлагатай Wilmots байгаа нь тэдний том аз завшаан гэхэд болно.

Hazard, De Bruyn,  Courtois Lukaku Adnan Januzaj Fellaini, Mirallas зэрэг тоглогч нар бараг бүгдээрээ 1988-1993 оны хооронд төрсөн “шинэ од”-ууд. Тэдэнтэй хамт туршлагатай Kompany болон Dembele’y нар тоглож байгаа нь бас нэг давуу тал аж. 2012 оны 5-р сараас хойш албан ёсны тоглолтуудад ямар ч ялагдал хүлээгээгүй байгаа тэднийг хэсгээсээ нэгээр гарна гэж олон хүн найдаж байна. “Улаан чөтгөрүүд” хэсгээсээ гарвал эхлээд Португал дараа нь Аргентин тэгээд Испанитай тоглох гэсэн аймшгийн тоглолтууд хүлээж байгаа.

Ганц ч легионер тоглогч байхгүй ОХУ-ын багийн ганц давуу тал нь дасгалжуулагч  Fabio Capello юм. Итали мэргэжилтэн тоглолтын бүхий л тактик, текникийг Dzagoev, Kokorin хоёр дээр төвлөрүүлэх байх. Хатуу ширүүн тоглолтыг үзүүлээд байгаа Оросын баг нь  Бразил явах сонгон шалгаруулалтын хэсгийн тоглолтонд ганцхан Португалд  хожигдон шууд оролцох эрхээ авсан. Тэд Бельгитэй хэсгийн аваргын төлөө ширүүхэн үзэхээр зэхэж байгаа нь лавтай.

2010 оны шөвгийн 16-д үлдсэн багийн бүрэлдэхүүний 23 тоглогчийн 18-ыг нь шинэчлээд байгаа Өмнөд Солонгос нь урьдахаасаа арай хурдан, чадварлаг тоглогч нараас бүрджээ. Хон Мюн Богийн шавь нар дотор “Бундеслиг”-ийн тав,  Премьер лигйн дөрвөн тоглогч байгаа нь давуу тал болж байна. Тэд ОХУ, Алжирын шигшээгээс оноо авах зорилгоо биелүүлж чадвал шөвгөрөх магадлалтай. Гэхдээ сүүлийн хоёр дэлхийн аваргад дараалан оролцож буй Алжирын хөлбөмбөгчид ямар ч тоглолт гаргаж мэднэ. Нэгэнт алдах юмгүй багаас юу ч гарах боломжтой гэдгийг ОХУ, Бельги, БНСУ тоолцоолж үзэх нь чухал юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.