
Хүүхдийг тоглоомоо хуваалцахыг албадаж болохгүйг анхаараарай.
“Охин минь энэ хүүд туулайгаа өг! Хамтдаа тогло! Ийм хэллэгийг тоглоомын талбайд ихэвчлэн сонсдог.
Эхний хүчин зүйл.
Аливаа эх хүн нийгмийн эрүүл гишүүнийг өсгөхийг хүсдэг тул нялх хүүхдэдээ өгөөмөр сэтгэл, зохистой байдлыг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр оролддог.
Хоёр дахь хүчин зүйл. Эерэг санаанаас гадна ээжид олон нийтийн зэмлэлээс эмээх сэтгэл ямагт байна.
"Энд буй хүмүүс бүгдээрээ хүүхдээ сайн хүмүүжүүлж чадаагүй гэж бодвол байвал яах вэ!... гэсэн эмзэглэл"
Гурав дахь хүчин зүйл. "Энэ бол БҮХ эхчүүдийн хийсэн, хийж байгаа зүйл, би яагаад ийм дорой байдгаа мэдэхгүй, яаж үүнийг өөрөөр хийж болохыг мэдэхгүй байна!" - олон жилийн туршид бий болсон зан үйлийн нийгмийн стандартууд.
Энэ нь юунд хүргэдэгийг хамтдаа харцгаая.
Охин ээжийнхээ үгэнд орж, хүүд туулайгаа өгч байна. Ээж нь түүнийг магтав.
"Миний ухаалаг охин".
Гэвч тоглоомоо бусдад огт өгөхийг хүсээгүй, өчигдөр аав нь түүнд бэлэглэсэн бөжин юм. Энэ бэлэг бол аавын хайрын нэг хэсэг бөгөөд бэлэгнээсээ ганц минут ч гэсэн салахыг хүсээгүй байхад!
Туулай бол охины хувьд гоёл, үнэт зүйл нь юм. Охин энэ бэлгэнд баярласан сэтгэл хөдлөлөө хадгалсан байв. Эцсийн эцэст ЭЭЖ хэн нэгэнд тоглоомоо өгөх ёстой гэж хэлсэн. Үгүй бол тэр шуналтай, өөрөөр хэлбэл муу охин болно. Охин МУУ байхыг хүсдэггүй, эцэст, муу охидыг ХЭН Ч ХАЙРЛАХГҮЙ гэж ээж нь хэлдэг.
Ээж, охин хоёрын аль нь ч анзаараагүй ч хүүхэд амьдрах хувилбараа аль хэдийн боловсруулж эхэлжээ.
~ “Хэрэв муу охин гэж нэрлэгдэхийг хүсэхгүй байвал дуртай зүйлээ хүртэл өгөх хэрэгтэй. Зөвхөн энэ тохиолдолд л би хайрлагдах болно. Хэрэв харамлах юм бол өөрийгөө гэм буруутай гэж үзэх хэрэгтэй".
Аль хэдийн уйлчихсан, тоглоомоо өгөхийг хүсэхгүй байгаа хүүхдийг хүчлэх, аль хэдийн сэтгэл хөдлөлийн холбоо тогтоосон ДУРТАЙ зүйлийг булааж авчихаад, дахин өөр олон тоглоом авч өгнө гэж амладаг, хуурдаг ялимгүй боловч үл анзаарагдах үг хэллэг хүүхдийн хумуужилд том эргэлт авчирдаг.
Охин том болоод "эвдэрдэг" - өөртөө үнэтэй даашинз худалдаж авдаг, дараа нь өөрийгөө гэм буруугийн мэдрэмжээр шийтгэдэг.
Бага насны хүүхдэд эцэг эхчүүд бол Бурхан мэт хамгийн агуу эрх мэдэлтнүүд тул тэдний үгсийг ирээдүйн амьдралын шууд илрэл гэж үздэг. Ийм учраас хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа, тэдэнд юу хэлж байгаа, хэрхэн ажиллахыг зөвлөж байгаа талаар маш анхааралтай байхыг сэтгэл зүйчид зөвлөсөөр байдаг.
Хүүхэд тоглоомоо хуваалцахыг хүсдэггүй нөхцөл байдлын талаар юу хэлэх вэ?
Нөхөр чинь чамд үнэтэй Dior цүнх бэлэглэснийг хараад найз бүсгуй чинь хоёр долоо хоног "хэрэглэе" гэж гуйгаад эхэлбэл... Боломжтой бол найздаа хандаж, зөөлөн татгалзах болно. Учир нь энэ нь нэгдүгээрт нөхрийн тань бэлэг, хоёрдугаарт, охины тэр бөжин шиг чиний "үнэт гоёл" шүүдээ.
Хүүхдээ бусадтай хуваалцахыг хүсэхгүй бол тоглоомоо өөртөө хадгал хэмээн зөвлө! Хамгийн дипломат сонголт бол Охины бөжингийн оронд хөршийн хүүхдэд тоглуулах нэмэлт тоглоом авч очих явдал юм.
Бусдын хүүхдийн тоглоомыг ч зөвшөөрөлгүй авч тоглох нь ердийн зүйл гэж боддог хүүхэд бүү хэл том хүн ч бий.
Хүүхдийг хүндэлж буй хамгийн эхний энгийн жор бол түүнээс зөвшөөрөл авах, гуйх, заавал эргүүлж өгөх, баярласнаа хэлэх үйлдэл юм.
Бид бүгдээрээ амжилттай, эрүүл хүмүүсийн аз жаргалтай ҮЕИЙГ шинээр бий болгож чадна!
Эльвира Смирнова
Орчуулсан: Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.