Төмс, өргөст хэмх нь нөсөө толбыг 7 хоногийн дотор арилгана

Twitter Print
2023 оны 03-р сар 31-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Бага зэргийн нөсөө толбо үүссэн үед үнэтэй тос түрхэх гэж яаралгүй энэхүү үр дүнтэй аргыг туршаад үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Төмс нь арьсыг хоргүйжүүлдэг ба нөсөө толбыг арилгах эрдэс, витамин, антиоксидантаар баялаг. Төмс нь нөсөө толбо, нүдний доорх хүрээнд олон зуун жилийн турш хэрэглэгдсээр ирсэн юм.  Өргөст хэмх нь арьсыг гүн чийгшүүлнэ. Арьс чийгээр дутагдах үед нөсөө толбо үүсдэг. Иймээс тогтмол гүн чийг өгч байх шаардлагатай. Харин Лимоны шүүс нь байгалын цайруулагч юм.

1 жижиг төмс

1 жижиг өргөст хэмх

Лимоны шүүс

Төмсөө арилгаад үрнэ. Үрсэн төмсөө блендэрт хийж блендэрдэнэ. Өргөст хэмх, лимоноо нэмээд дахин блендэрдэнэ.  Бэлдмэл маань шингэн болох ёстой учир өтгөн байвал өргөст хэмхнээсээ нэмээрэй. Мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Нэг ширхэг мөс авч нөсөө толботой хэсгээ үрнэ. Бүхий л нүүр болон хүзүүгээ үрсэн ч болно.  

Танд гайхалтай арьсыг бэлэглэнэ.  1-2 минутын турш үрсний дараа бүлээн усаар угаагаарай. Өдөрт 1-2 удаа хэрэглэж болно. 3-4 хоногийн дотор үр дүнг нь мэдэрнэ. Нөсөө толбо тань аажмаар багасч байгааг анзаарна. Ямар ч нөсөө толбогүй болох хүртлээ хэрэглээрэй.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.