Дуу дуулах нь олон ач холбогдолтой

Twitter Print
2022 оны 02-р сар 14-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар:

* Дуулах нь хүний биенд “тохирсон зөв“ хэлбэлзлийг үүсгэж өгснөөр амьдрах хүч тэнхээг нэмэгдүүлдэг.

* Дуулахад хүний тархинд тусгай бодисууд нийлэгжснээр бие сэтгэл тайвширч жаргалыг мэдэрдэг.

* Дуулах нь улаан хоолойн цусны эргэлтийг сайжруулснаар хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүү хоолойнд байрлах лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг дэмжиж сайжруулдаг.

* Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг.

* Дуулах нь амьсгалын дасгал болдог төдийгүй уушигны өвчлөлийг эдгээж цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлөөс сэргийлдэг.

* Тогтмол дуулснаар хүний биеийн дархлаа болох иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна.

* Ээрч түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг буюу ярианы дикц сайжирдаг.

* Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг: илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.

Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг.

Иймд мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг байна.

Via AdiDisha Yoga

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.