Гэдэсний бактерийн тэнцвэр алдагдах нь олон өвчний үндэс болдог

Twitter Print
2020 оны 09-р сар 24-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Халдвараас сэргийлэх, дархлаанд нөлөөлөх нөлөө, хүний хоёрдогч тархи гэж үзэх гэдэсний флорийг сайжруулах арга ба сүүлийн үеийн судалгааны тухай

Саяхан эрүүл мэндэд хамгийн их нөлөө үзүүлэх гэдэсний флорийн тухай

Асуулт: Гэдэсний бактерийн тэнцвэр нь хүртэж байгаа хоолноос хамраана гэсэн үг үү?

Хариулт: Тийм.

Гэдэсний флорийг сайжруулахтай хамт гэдэсний флорийг сайжруулахад хэрэглэгдэх дутагдах шим тэжээл гэдэг нь:

Юуны өмнө хүний бие нь амаар биед орж ирж буй хоол хүнс нь ходоодонд боловсрон нарийн гэдсэнд шимэгдэн, бүдүүн гэдсэнд боловсорч чадаагүй ислэг гэх мэт нь ирнэ. Бүдүүн гэдсэнд олон төрлийн цэцэг тарьж ургуулсан цэцгийн талбай мэт гэдсэн дэхь бактери нь өнгө алаглан оршино. Бүдүүн гэдэсэнд оршин байх бактерийн төрөл нь 1000, бактерийг тоогоор илэрхийлбэл ойролцоогоор 40 их наяд ширхэг байна гэж үздэг. Бүдүүн гэдсэнд байх бактерийг нийтэд нь гэдэсний флори гэж нэрлэнэ. Энэ гэдэсний флорийг сүүлийн үед нэг эрхтэн гэж үзэх болжээ.

Гэдэсний бактери нь ислэг болон oligosaccharide олигосахаридуудыг хүртэн, бодисын солилцооны шимт бодис ялгаруулан гаргадаг аж. Эдгээр бодис нь сайн, муу 2 талтай байна. Эдгээр сайн, муу 2 талтай бодисууд нь цусанд нэвтрэн орж, хүний биеэр эргэлдэнэ. Үүгээр нэг төрлийн эрхтний үйл ажиллагаа явагдаж байна гэж үзэж байна.

Тэгэхээр гэдэсний бактерийн тэнцвэр маш чухал юм. Хэрэв тэнцвэр нь алдагдах юм бол дараах өвчин үүсэхэд хүргэнэ. Үүнд:

# Чихрийн шижин

# Судасны хатуурал

# Бүдүүн гэдэсний хавдар

# Бүдүүн гэдэсний үрэвсэл

# Ургамал, тоосны харшил

# Харшил гэх мэт.

Яагаад гэдэсний флори нь харшилтай хамааралтай вэ гэдэг асуултад энэ нь дархлаатай холбоотой гэж тайлбарлав.

Гэдэсний флори нь дархлаанд нөлөөлөх нөлөө гэдэгт гэдэсний флори нь тэнцвэртэй байвал эрүүл, идэвхитэй үйл ажилгаа явуулж чаддаг байна. Гэдэсний флори нь эрүүл, идэвхитэй үйл ажилгаатай байвал IgA эсрэг биеийн ялгаралт ихсэнэ гэсэн үг. IgA эсрэг бие гэдэг нь хоолой, бронхи, нүд, хамар гэх мэт бүх биеийн салт бүрхүүлд зүтгэл гарган нөлөө үзүүлж үйлчилнэ. Тэгвэл тэдгээр салст бүрхүүл дээр вирус нэвтрэх нүү гээд вирус нэвтэрч орохоос хамгаалах үүрэгтэй юм. Тэгэхээр тэнцвэр сайтай гэдэсний флори гэдэг нь энэ мэт идэвхитэй үйл ажилгаа хийж байдаг тул өвчин үүсгэх эмгэгтөрөгчөөс хамгаалан, халдвараас сэргийлэлт болно. Тиймээс одоо халдварт өвчин дэгдээд байгаа өнөө үед ч бас халдвараас хамгаалахын тулд гэдэсний флорийн тэнцвэрийг хадгалах нь чухал юм.

Гэдэс бол хоёрдогч тархи гэж үздэг учир нь?

Та бүхэн чухал хурал болон шалгалтын үеэр гэдэс өвддөг дөө... Энэ нь тархи, гэдэс 2 хоорондоо дамжуулалт хийгдэн, даавар, мэдрэлээр зуучлан солилцоо хийдэг ба үүнийг тархи гэдэсний харилцан хамаарал гэнэ. Тархи стресст өртвөл тархинаас гэдэс үрүү дамжих жижиг агших хөдөлгөөн хийгдэнэ. Тиймээс стресст өртөх, түгших зэрэгт гэдэс өвдөн гүйлгэх эсвэл өтгөн хатах зэрэг болдог байна. Энэ нь тархи стресст өртөх үед ингэдэг бол эсрэгээр гэдэсний флорийн тэнцвэл алдагдвал тархи стресст өртөнө. Тэгээд тархи стресст өртвөл дахин гэдэсний орчин муудна гэж мэт эргэлдэнэ. Үүнийг тархи гэдэсний харилцан хамаарал гээд байгаа юм. Энэ нь тархины идэвхитэй үйл ажилгаанд ч нөлөөлж байгааг хулгана дээр туршиж үзсэн байна. Хулганы гэдэсийг бактергүй байдалд байлгахад ой санамжтай холбоотой тархины хэсэг болох баруу зүүн талын hippocampus, сэтгэл хөдлөлийг хянах Amygdala тархины баруун зүүн талд муу нөлөө үзүүлж байгааг хулгана дээр хийсэн туршилтаар нотолсон байна. Тэнцвэр сайтай гэдэсний флори бол стрессы мэдрэхдээ хялбар биш, ой санамж сайн байх магадлалтай юм. Энэ нь мэдээж амьтан дээр туршин төрөл бүрийн механизмыг нь ойлгохтой болсон ба хүн дээр бол ийм магадлал байгаа гэсэн үг юм.

Хүний гэдэсний флорийн тэнцвэр нь 3 төрөл

Гэдэсний флорийн тэнцвэрийг дотор нь 3 төрөл болгон ангилна. Үүнд:

1. Махан төрлийн хоол голлодог хүмүүсийн Bacteroides төрөлд багтах хүмүүс.

Энэ нь амьтаны гаралтай уураг, өөх тосыг хүртдэг хүмүүс юм. Япон хүмүүсийн 50% нь багтаж байдаг гэлээ.

2. Үр тариа (Cereal ) болон ургамлын хоол хүнс хүртдэг хүмүүс Prevotella төрөлд багтах хүмүүс.

Ислэг болон олигосахаридууд голчлон хэрэглэдэг хүмүүс байна. Япон хүмүүсийн 15% нь багтаж байдаг.

3. Төрөл бүрийн зүйлс хүртдэг хүмүүс Ruminococcaceae төрөлд багтах хүмүүс.

Үүнд Япон хүмүүсийн 35% нь багтдаг.

Бодитоор махан хоол голлон хүртдэггүй гэх Япон хүний гэдэсний флори судалж үзэхэд тэр хүн махан төрлийн хоол голчлон хүртдэг Bacteroides төрөлд багтаж байгаа ба өөрөө энэ шинжилгээний үр дүнд эргэлзэж 35 жил махан хоол бага хүртэж байсан учир ийм үр дүн гарах ёсгүй гэлээ. Гэтэл гэдэс худлаа хэлэхгүй бодит байдалд энэ төрөлд багтаж байгаа ба мөн уг хүнд шинжилгээгээр амны хөндийд байдаг Fusobacterium бактери нь өтгөнөөс илэрч, хэвийн хэмжээнээс 35 дахин их гарсан байна. Энэ бактери нь их хэмжээгээр илэрч байвал бүдүүн гэдэсний хавдар болох эрсдэлтэй юм. Япон хүмүүсийн бүдүүн гэдэсний хавдар гэж оношлогдсон хүмүүсийн гэдэсний флоритой холбоотой шинжилгээнд уг бактери их илэрч байсан байна. Япон хүмүүсийн бүдүүн гэдэсний хавдар сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэх ба 2017 оны судалгаагаар

1. Бүдүүн гэдэсний хавдар

2. Ходоодны хавдар

3. Уушигны хавдар

Бүдүүн гэдэсний хавдар гэж оношлогдсон хүмүүсийг тоогоор илэрхийлбэл 288000 хүн ба 2014 оны тооноос 27000 хүнээр нэмэгдсэн байна.

Яагаад ингэж нэмэгдэж байгаа вэ гэдэгт хоолны төрөл нь өөрчлөгдөн Америк, Европ хоол хэрэглэснээр гэдэсний флори өөрчлөгдөн бүдүүн гэдэсний хавдар нэмэгдэж байгаатай хамааралтай байх магадлалтай байна.

Хооллолт өөрчлөгдсөнөөр шим тэжээлийн бодис ч өөрчлөгдөн ингэснээр гэдэсний флори ч бас өөрчлөгдөн эдгээр хүчин зүйлээс бүдүүн гэдэсний хавдар нэмэгдэж байгаа болов уу гэж үзэж байна. Энэ нь зөвхөн Япон хүмүүс төдийгүй дэлхийн янз бүрийн орнуудад хийгдэж байгаа олон янзын судалгаагаар батлагдаж буй юм.

Яагаад амны хөндийд байх бактери нь бүдүүн гэдсэнд байдаг вэ гэвэл ам, гэдэс хоорондоо холбоотой тэгэхээр амны хөндийд байгаа бактери нь мэдээж хоол боловсруулах замаар орно. Тиймээс эрүүл хүн бол тийм бактерийг олшруулахгүй байх байдалтай, мөн дархлаагаар устгагдана. Ерөнхийдөө бол өтгөнөөр тийм их хэмжээгээр илэрч гарахгүй юм.

Хоолны төрөл нь өөрчлөгдөн Америк, Европ хоол хэрэглэснээр Япон хүмүүсийн ислэгийн хэрэглээ буурсан. 2015 оны стандарт хэмжээгээр нэг өдөрт хүртэх ислэгийн хэмжээ нь

Эрэгтэй хүнд 20 грамм

Эмэгтэй хүнд 18 грам бол 1980 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэй аль аль нь өдөрт хүртэх ислэгийн хэмжээнд хүрэхгүй болж 2017 оны байдлаар 14,4 грамм болсон байна.

Бүх төрлийн ногоо нь ислэг болдог гэж үзэхгүй хамгийн чухал нь гэдэсний бактерийн хоол болоход хялбар байх ислэг хүртэж байна уу үгүй юу гэдэг нь чухал юм.

За үүний тулд яах ёстой вэ ? гэвэл

Гэдэсний флори гэдэг нь хүн бүр адилгүй яагаад гэвэл гадаад орчинд байгаа төрөл бүрийн бактери нь хүний биед орж байдаг тул гэдэсний флорийн тэнцвэр нь хүн тус бүрт өөр өөр байна.

Ерөнхийд нь авч үзвэл махан хүнс голчлон хэрэглэдэг хүмүүс нь ихэнхи нь гэж үзвэл ислэгийг их хэмжээгээр хүртэх хэрэгтэй юм. Мэдээж нарийвчлан авч үзвэл энэ нь тохиорох, тохирохгүй хүн ч байж болно.Гэхдээ ерөнхийдөө бол гэдэсний флори нь дуртай хүртэх нь ислэг юм. Тиймээс ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Тэгвэл ислэг нь ямар хүнсэнд байдаг вэ гэвэл 1. Мөөг

2. Англиар бол Burdock, Шинжлэх ухааны нэршил нь: Arctium lappa

3. Далайн ургамал

4. Шар будаа

5. Бор будаа

6. Barley буюу Монголоор Арвай

Сүүлийн үед их хэрэглэж байгаа нь мовьёос гэлээ. Энэ нь ислэг их хэмжээгээр агуулдаг юм байна. Орчуулах гээд хайгаад олсонгүй. Энэ хэвээр нь хуулаад нетээс зургаар нь хайгаад үзээрэй. Манайхаар гурвалжин будаа юм болов уу гэж харлаа. Үүнийг будаатай хамт агшаах, будаан дээр цацаж хэрэглэх, шөлөнд хийж хүртэх, сүүнд хутгаж хүртэх зэргээр бэлтгэгдсэн байна.

Яагаад ислэг хүртэх ёстой вэ гэвэл гэдэсний бактер нь ислэг, олигосахаридыг идвэл, эрүүл мэндэд сайн байх ба дархлааны сайжрах бодисын солилцооны чухал бодис болох

Short chain fatty acids- Богино гинжин өөхний хүчил бий болгоно.

Богино гинжин өөхний хүчил нь ерөнхийдөө 3 төрөл байна. Үүнд:

1. Acetic acid гэдэсний халдвараас сэргийлэх үр дүнтэй.

2. Propionic acid таргалалтаас сэргийлэх үр дүнтэй.

3. Butyric acid Бүдүүн гэдэсний үрэвсэл, харшилаас сэргийлэх үр дүнтэй.

Үүнээс гол нь гэдэсний флори болох бактериуд нь богино гинжин өөхөн хүчил ихээр үйлдвэрлэх нь гол чухал юм. Япон хүмүүст Acetic acid нь их байх боловч, Butyric acid нь маш бага хэмжээтэй байдаг байна. Үүний тулд яах вэ гэвэл

1. Сонгино

2. Burdock

3. Сармис

4. Chicory хэрэглэвэл нэмэгдэнэ.

Эрүүл мэндийн багц шинжилгээнд гэдэсний флорийн шинжилгээнд багтдаггүй юм.

Гэдэсний флорийн тэнцвэр гэдэг нь:

1. Гэдэсний ашигтай бактери 2

2. Гэдэсний муу буюу ашиггүй бактери 1

3. Саармаг бактери 7

2:1:7 гэсэн харьцаагаар байвал тэнцвэртэй байвал сайн гэж үзэж байсан бол саяханы судалгаагаар хүн бүрийн гэдэсний флори нь өөр өөр байх тул гол нь гэдэсний флорийн бактери нь их байж богино гинжин өөхөн хүчил ихээр бий болгож байх нь чухал гэж үздэг болсон байна.

Мах голчлон хэрэглэж байгаа хүмүүс нь гэдэсний флорийн тэнцвэрийг хадгалахын тулд яах вэ гэвэл ислэгтэй хамт исгэж бүрсэн хоол хүнсийг хамт хэрэглэхийг зөвлөж байна.

Исгэж бүрдэг хоол хүнсэнд мизо, давсалсан ногоо, натто, тараг зэрэг орно.

Яагаад исгэж бүрсэн хүнс хүртэх ёстой вэ гэвэл исгэж бүрсэн хүнс нь гэдэсэнд байхгүй бактери орж ирнэ, тэгвэл мэдээжээр гэдэсний бактери нь төрөл нь олширно гэсэн үг юм.Исгэж бүрэх хүнс нь биеийн гадна орчинд исэлдэж, олон төрлийн бактери нь олширч ихсэн, түүнийг идэн биед оруулах ба тэдгээр бактерийн хоол хүнс болох ислэгийг бас хамтад нь хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Исэж бүрэх хүнсний нэг төрөл нь тараг юм. Тэгвэл ямар тараг өөрт тохирч байгааг хэрхэн яаж олох вэ гэвэл юуны өмнө нэг төрлийн тараг ойролцоогоор 14 хоног багадаа л өдөрт 1 аяга буюу 100-150 грамм хүртэн үргэлжүүлэх хэрэгтэй. Тэгж үргэлжлүүлэн хүртэж үзвэл гарах үр дүнд гэдэсний флорийн мэдээлэл нь өтгөнд гарч ирэх тул өтгөнөө хянана.Тэгэхээр өтгөний өнгө нь хүрэн шаргал, хэлбэр нь бананан хэлбэртэй байвал тараг нь өөрт чинь тохирч байна гэж үзэж болно. Хэрэв тохирохгүй байвал тарагны төрлөө өөрчилж үзнэ. Хэрэв өөрт чинь тохирч байвал мэдээж тэр таргаа үргэлжлүүлэн хэрэглээрэй. Хэрэв тохирч байвал, мэдээж дээр дурьдсан өтгөний шинжээр мэдэхээс гадна арьс өнгөлөг болж, ядрамхай бус цоглог болон ханиад барагтай л бол хүрэхгүй байх зэрэг ажиглагдана.

Эх сурвалж: Асахи сонин

9 сарын 22 ны өдөр

Анагаах Ухааны Доктор PhD

Лхагвадорж овогтой Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • С.энхбаатар

      (202.5.206.21) 2020-02-19 12:59
      • 0
      • 0

      Эрүүл байгаа цагт аливааг сурах бүхээх боломж гарна. Иймд дэмжиж байна. Бие дааж сурах арга барил хэрхэн олгосон одоо харагдана.

      Хариулах

    • zochin

      (202.9.47.9) 2020-01-25 00:15
      • 0
      • 0

      zuv zuv emchlegdehgui tsaana cini humuus uhej bhad haasan ni deeree

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.5) 2020-01-24 18:37
      • 0
      • 0

      утас оролдох цагийг л нэмлээ дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.172) 2020-02-19 19:00
      • 0
      • 0

      Утас оролдох үгүйг эцэг эх нь зохицуулна ш тээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.100) 2020-01-24 17:45
      • 0
      • 0

      Сарангэрэл гэж эргүү новш байна аа. Соошлынхоо хэдэн хар массаараа толгой мэдүүлсэн хамхуул шиг

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.107) 2020-01-24 17:38
      • 0
      • 0

      Etseg ehchuud huuhduudee gereeree sn asarch uridchilan sergiileh arga hemjee sain avaasai da gaduur daguulaad l olon niitiin gazraar yavaad blgui

      Хариулах