Хүүхдээ өлгийдөх учир

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Өлгийний (манцуйны) толгой хэсгийг нь хүүхдийн толгойд тааруулан хумайлгаад оёдог.

Энэ нь хүүхдийн бие бялдарт нөлөөтэй. Чихээр нь салхи оруулахгүй, өвдүүлэхгүй. Толгойг нь дааруулахгүй. Зулайг нь хамгаална. Бас хүзүү нурууг нь муруй болгохгүй. Хүүхдийг өлгийдөхдөө гурван бүсээр бүсэлдэг онцлогтой. Энэ нь хүүхдийн бие чийрэг өсч бойжиход чухал нөлөөтэй. Хүүхэд бие нь чилээрхэж өлгийдөө хөдөлж, суниаж биеэ чангалдаг. Энэ нь хүүхдийн булчин, шөрмөсний ажиллагаа, бие нь хөгжиж чангарахад тусална.

Одоогийнх шиг хүүхдээ эрт хувцасладаггүй, уул нь хүүхдийг таваас долоон сар болтол нь өмд цамц өмсүүлж гаргадаггүй. Баруун болон өвөр монгол , якут (саха)-ийн зарим нутагт хүүхдийн өлгий нь өвөрмөц хийцтэй “модон өлгий” байх бөгөөд энэ нь их утга учиртай, нялх хүүхдийн биед тохиромжтой, чөлөөтэй байдаг байна. 

Хэрэв хүүхдийг өлгийдөхгүй өсгөвөл хоёр мөр нь тэгж биш, нуруу нь цэх биш бөгтөрдүү, хөл н майгадуу болох зэргээр хүүхдийн бие бялдарын өсөлт болон хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Өлгий нь нялх нярай хүүхдийн гэр орон юм даа.
Ер нь монгол хүн бие бялдар сайтай, цэх мөр, нуруу, хөлтэй, сэргэлэн жавхаалаг байдаг нэгэн үндсийг хүүхдээ өлгийдсөөр ирсэнтэй холбож үздэг.

Харин сүүлийн жилүүдэд зарим залуу гэр бүл, олон соёлт гэр бүлүүдэд хүүхдээ задгай өсгөдөг болж байгаа нь ажиглагддаг. Энэ нь дэвшилт уламжлалаа мэдэхгүй болж байгаатай холбоотой юу. Бодох л зүйл дээ...

Гэр бүл судлаач, профессор Т.Намжил 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.