
Тархи толгойгоо амрааж, хэсэгхэн хугацаанд ч болтугай элдэв юм бодолгүй нам гүм болгож сурах нь биднийг олон өвчин эмгэгээс сэргийлж, эдгэрч илааршихад маш их тустай байдаг.
Харин ингэхийн тулд бид юу хийж болох вэ.
Хамгийн энгийн бөгөөд хүсвэл хэн ч хийж болох арга нь ердөө л хийж буй ажилдаа 100% төвлөрөх. Энэ нь маш ашигтай. Тухайн ажлаа дээд зэргийн бүтээмжтэй хийхээр үнэхээр мэрийж чадвал бидний энергийг сорж, хордуулагч сөрөг бодлуудыг идэвхжүүлдэг програмууд хэсэгтээ л ажиллахаа больдог. Бас бясалгал хийдэг улсууд ингэж хичээн ажиллаж байхдаа Самади-д орох тохиолдол байдаг. Энэ нь төвлөрлийн нэг түвшин гэж ойлгож болно. Бас ажлын үр дүн ч төдий чинээ сайжирна гэсэн үг.
Биеийн идэвхтэй хөдөлгөөн, сэтгэн бодох чадвар шаардсан дасгал, спортоор хичээллэх. Энэ бас бид бүгдийн мэдэх зүйл.
Байгальд аялах. Нар салхинд гарах. Бас л сөрөг бодлыг унтраах сайн аргын нэг.
Мод ургамал тарих. Цэцэрлэгч хүний толгойд муу бодол төрдөггүй гэдэг нь бас л учиртай.
Бясалгал хийх. Энэ нь ухамсартайгаар бодлоо намжааж, тархины долгионы хэлбэлзлийг боломжит хэмжээнд хүртэл багасгах явдал юм.
Маш олон төрлийн бясалгалын арга байдаг ба хүн бүр өөрт тохирохыг сонгох нь зөв.
Тэгээд ер нь явж явж бид өөрсдөө л юу бодож, юун дээр төвлөрч хэн байхаа хэрхэн сонгох нь эрүүл мэндэд шууд тусгалаа олох юм даа.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.