С.Лавров болзошгүй цөмийн дайны аюулыг дутуу үнэлж болохгүй гэлээ

Twitter Print
2022 оны 04-р сар 26-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров өнгөрсөн даваа гарагт Оросын төв телевизэд өгсөн ярилцлагадаа барууны орнуудад ОХУ-Украин дахь зөрчилдөөн цөмийн дайн болж дэгдэх эрсдлийг дутуу үнэлж байгааг анхааруулж, НАТО Киевийг зэр зэвсгээр хангаж, ОХУ-тай далд хэлбэрээр дайтаж байна хэмээн онцолжээ.

Сергей Лавровын хэлснээр тулааныг зогсоох тухай зөвшилцөл байгуулахад нөхцөл байдлыг зөв үнэлэх нь чухал бөгөөд ОХУ цөмийн дайн дэгдэхээс сэргийлэх зарчмыг чадах чинээгээрээ хамгаалж байгаа гэжээ. Тэрээр, "Энэ бол бидний гол баримталж байгаа байр суурь. Цөмийн дайны эрсдэл бол байгаа гэхдээ би уг эрсдэл нэмэгдсэн гэж худлаа хэлмээргүй байна. Үүнээс үүсэх нь аюул бол ноцтой бөгөөд бодитой. Дутуу үнэлж болохгүй." хэмээн ярьжээ.

Түүнээс гадна тэрээр Вашингтон ОХУ-тай харилцахгүй байгаа тухай, "Украин дахь Орос иргэдээ хамгаалсны төлөө АНУ бидэнтэй бараг бүх харьцаагаа тасалсан."хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар барууны орнууд Украинд танк устгах систем, хуягт машин техник, дрон зэргийг нийлүүлж байгаа нь өдөөн хатгасан үйлдэл бөгөөд зөрчилдөөнийг төгсгөх бус улам сунжруулж байгаа аж.

Түүнээс гадна Киев ОХУ-тай зөвшилцөл хийх хүсэлгүй, Ерөнхийлөгч Владимир Зеленский зөвшилцөл хийх нэрээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны адил олон нийтийн өмнө жүжиг тавьж байна гэжээ.

Өнгөрсөн 2-р сарын сүүлээр ОХУ Украин руу цэргээ оруулсан ба энэ нь тус улсын 1945 оноос хойш хийсэн хамгийн том халдлага болоод байгаа билээ.

ОХУ Украин овруу халдсанаас хойш мянга мянга иргэн амь үрэгдэж, Украины хотууд үнс нурам, балгас болж, 5 сая гаруй украинчууд өөр улс руу дүрвэсэн юм.

Москва энэхүү үйлдлээ тусгай цэргийн ажиллагаа хэмээн нэрлэж байгаа ба ажиллагааныхаа зорилгыг Украиныг фашистуудаас хамгаалах хэмээн тодорхойлсон нь ч барууны орнууд ОХУ-ыг худал шалтаг гарган, дайн өдөөлөө хэмээн буруушааж байна.

Эх сурвалж: The Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.