Генералын үхэл Ойрхи Дорнодын байдлыг хурцатгалаа

Twitter Print
2020 оны 01-р сар 04-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Тэртэй тэргүй хурцадмал харилцаатай байсан АНУ болон Ираны харилцаа өнгөрсөн шөнө иран гаралтай хошууч генерал Кассем Солейманиг америкчууд Багдадын ойролцоо агаарын цохилтоор устгаснаар бүр ч хүндэрлээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ираны хошууч генерал Кассем Солеймани, Иранаас ивээн тэтгэдэг Иракийн зэвсэгт бүлэглэлийн командлагч Абу Махди Аль Мухандис нарын сууж явсан машин бүхий цуваанд агаараас дроноор цохилт өгсөн ба энэ цохилт нь Ирантай холбоотой хоёр чухал хүнийг устгах зорилготой байсан гэдгийг АНУ-ын ТЕГ-ын нөлөө бүхий эх сурвалж Си Эн Эн агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ. Мөн цохилт өгөх тушаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп биечлэн өгсөн тухай хэвлэлүүд мэдээлээд байгаа юм.

Генерал Солеймани нь Ираны Хувьсгалт Гвардийн гадаад дахь үйл ажиллагааг удирддаг байжээ. Түүнийг Сири, Ирак дахь дайн тулаануудад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг бөгөөд Ирандаа төдийгүй бүс нутгийн орнуудад нөлөө бүхий цэргийн зүтгэлтэн юм. Солеймани нь Ойрхи Дорнодын бүс нутагт Ираны нөлөөг тэлэх бодлогыг хэрэгцүүлж байсан гол хүн бөгөөд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд түүний амийг хөнөөх хэд хэдэн ажиллагааг Израиль болон Саудын Арабын тагнуулынхан зохион байгуулж байсан тухай хэвлэлд бичдэг.

kasem died зурган илэрцүүд

Генерал Солейманийг амиа алдсантай холбогдуулан Ираны нийслэл Тегеранд олон мянган хүмүүс эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, Ираны удирдагч Аятолла Аль Хомейни АНУ-ыг хатуугаар буруушааж “Америкчууд бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэж, дайнд дуудаж байна” хэмээн мэдэгдсэн бол Ойрхи Дорнодын бусад улс орнуудад ч мөн байдал түгшүүртэй байна.

Нэн тэргүүнд Хезболлах байгууллагын зүгээс “АНУ маш том гэмт хэрэг үйлдсэн, Израилийг газрын хөрснөөс арчиж, америкчуудыг Ойрхи Дорнодоос хөөн гаргах шинэ жихад хөдөлгөөн үүсгэхийг нийт исламын сүсэгтнүүдэд уриалж байна” хэмээсэн байна. Грек улсад айлчлал хийж байсан Израйлийн Ерөнхий сайд айлчлалаа цуцалж, хэрэг явдалтай холбоотойгоор Тель-Авивт ирсэн бөгөөд Израилийн арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Холбоотой Зураг

Сири, Ирак улсууд ч Солейманигийн аллагыг буруушааж байна. Мөн Иракийн шийтийн шашны удирдагч Махтада аль Садр Иракийг өрнөдийнхнөөс чөлөөлж, хамгаалах уриалга гаргасан байна. Ойрхи Дорнодод байдал түгшүүртэй болсны улмаас газрын тосны үнэ тэнгэрт хадсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн хэрэг явдалтай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд “АНУ бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн болчимгүй алхам хийж сая сая хүмүүсийг эрсдэлд унагаж байгаа тухай” мэдэгдэл хийснийг хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нь дамжуулсан байна.

Энэ цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх явдал тус улсын улс төрд шуугиан дэгдээж байгаатай зэрэгцэн ийм үйл явдал болж байгаа нь Цагаан ордны зүгээс зориуд зохион байгуулалттай хийж байгаа ажил бөгөөд олны анхаарлыг гадаад харилцааны эрсдэлтэй сэдэв рүү чиглүүлэх гэсэн хэрэг хэмээн Оросын хэвлэлүүд таамаглаж байгаа аж.

War Is Coming: US Strike Assasinated Qods Force's Soleimani зурган илэрцүүд

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.